НүүрСоёл УрлагМонгол, Японы уран бүтээлчдийн “Ирээдүйн төлөө хамтдаа” хамтарсан тоглолт амжилттай боллоо

Монгол, Японы уран бүтээлчдийн “Ирээдүйн төлөө хамтдаа” хамтарсан тоглолт амжилттай боллоо

Монгол, Японы соёлын харилцааг бэхжүүлэх зорилготой “Ирээдүйн төлөө хамтдаа” нэгдсэн тоглолт энэ сарын 25-ны өдөр Монголын Хүүхдийн ордны Их танхимд болж өнгөрлөө. Япон Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан тус арга хэмжээнд Монголын Хүүхдийн ордны “Нүүдэл” чуулгын сурагчид болон дуу, бүжгийн дугуйлангийн авьяаслаг хүүхдүүд оролцон, үндэсний болон япон аялгуу, дуу, бүжгийг япон уран бүтээлчидтэй хамтран толилуулсан юм.

Тоглолтын гол онцлог нь Японы уламжлалт бөмбөрийн “Hero’s Club” хамтлаг байв. Уг хамтлаг нь мэргэжлийн хөгжимчдөөс бус, Япон Улсын өнцөг булан бүрээс цугласан жижиг, дунд үйлдвэрийн эзэд, компаниудын захирлуудаас бүрддэгээрээ онцлогтой. Тэд уламжлалт бөмбөрийн хэмнэлээр дамжуулан нийгэмд эерэг хандлага түгээж, дэлхий дахиныг холбох гүүр болох зорилгоор өмнө нь АНУ, Канад, Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод тоглолтоо тохилуулж байжээ. Мөн тус клуб нь “Ямато төсөл”-ийн хүрээнд хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эдийн засгийн салбаруудыг дэмжин сэргээх урт хугацааны хөтөлбөрүүдийг олон улсын түвшинд амжилттай хэрэгжүүлж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд