Улаанбаатар хотод энэ бямба гараг буюу есдүгээр сарын 26-нд автомашингүй өдөр зохион байгуулахаар болсон талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээлжээ. Тухайн өдөр мөн нийслэлд анх удаа “Night Marathon Ulaanbaatar 2026” шөнийн гүйлтийн фестиваль болно.
Автомашингүй өдөр болон шөнийн марафон нэг өдөр давхцаж байгаа бөгөөд замын хөдөлгөөнтэй холбоотой нарийвчилсан зохицуулалтыг холбогдох байгууллагууд тусад нь мэдээлэхээр байна.
Шөнийн марафон фестиваль хэлбэрээр болно
“Night Marathon Ulaanbaatar 2026” нь зөвхөн замын гүйлтээр хязгаарлагдахгүйгээр хөгжим, тайзны үзүүлбэр болон хотын шөнийн орчныг нэгтгэсэн арга хэмжээ байх юм. Хөтөлбөрт DJ тоглолт болон бусад хөгжмийн үзүүлбэр багтаж, олон улсын шөнийн марафоны хэв маягийг Улаанбаатарын онцлогтой хослуулахаар төлөвлөжээ.
Оролцогчид бэлтгэл, сонирхлоосоо шалтгаалан 5, 10 болон 21 километрийн зайнаас сонгон уралдана. Бүх төрөлд Timing Chip бүхий дугаар ашиглаж, тамирчин бүрийн албан ёсны гүйлтийн хугацааг цахимаар бүртгэх юм.
Ийнхүү есдүгээр сарын 26-ны өдөр нийслэлд автомашингүй өдөр болон анхны олон улсын шөнийн гүйлтийн фестиваль зэрэг зохион байгуулагдана.
