НүүрОлон улсын мэдээБНХАУ-д зорчиж буй иргэдэд зориулсан санамж, анхааруулгыг ГХЯ-наас гаргалаа

БНХАУ-д зорчиж буй иргэдэд зориулсан санамж, анхааруулгыг ГХЯ-наас гаргалаа

Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-д зорчиж буй болон оршин сууж байгаа Монгол Улсын иргэдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Гадаад харилцааны яам (ГХЯ)-ны Консулын газраас дараах санамж, зөвлөмжийг гаргалаа. Суугаа орны хууль тогтоомж, дүрэм журмыг чанд мөрдөж, олон нийтийн газар биеэ зөв авч явахыг дипломат төлөөлөгчийн газруудаас онцгойлон анхааруулж байна.

БНХАУ-ын хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс ба гаалийн хязгаарлалт

Хилээр нэвтрэхдээ ачаа тээшээ алдахаас сэргийлж нэр, утасны дугаар, хаягаа тодорхой бичиж үлдээх шаардлагатай. Хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, ангийн сум болон соёлын үнэт зүйлсийг хилээр нэвтрүүлэхийг хатуу хориглодог бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт оноох ял өндөр тул танихгүй хүний эд зүйлийг авч явахгүй байх нь чухал юм. Мөн хил нэвтрэх болон гаалийн мэдүүлгийг урьдчилан бөглөх ёстой. Согтууруулах ундаа 1.5 литр, 400 ширхэг янжуур тамхи эсвэл 100 ширхэг сигараас илүү бараа авч орвол татвар ногдуулна. Түүнчлэн 20,000 юань эсхүл 5,000 ам.доллароос дээш хэмжээний бэлэн мөнгө, түүнтэй тэнцэх үнэт цаас авч яваа бол гаалийн мэдүүлэгт заавал мэдүүлэх шаардлагатай бөгөөд мэдүүлээгүй тохиолдолд хурааж авдаг болохыг сануулж байна.

Оршин суух хугацааны аюулгүй байдал ба яаралтай тусламж

Гадаад паспортын хүчинтэй хугацааг цаг тухайд нь шалгаж, эх хувийг шаардлагагүй үед биедээ авч явахгүйгээр хуулбар болон зургийг нь утсандаа хадгалах хэрэгтэй. Бичиг баримтаа бусдад ашиглуулах, барьцаалах, хуурамчаар үйлдэхийг хориглох бөгөөд гээгдүүлсэн тохиолдолд орон нутгийн цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэн тодорхойлолт авч, Дипломат төлөөлөгчийн газарт хандан буцах үнэмлэх мэдүүлнэ. Түүнчлэн олон нийтийн сүлжээгээр танилцсан үл таних хүмүүстэй санхүүгийн харилцаанд орохоос сэргийлж, холбогдох утас, хаягаа ойр дотнынхондоо байнга мэдэгдэж байх нь эрсдэлээс хамгаална. Хилээр нэвтрэх болон оршин суух хугацаанд яаралтай тусламж шаардлагатай бол БНХАУ-д суугаа Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн Газруудын шуурхай утас болон цахим шуудангаар холбогдох боломжтой.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд