Нийт нутгаар
Тавдугаар сарын 4, 6-нд Хангайн уулархаг болон говийн бүс нутгаар бороо, нойтон цас орно.
Хур тунадас
- 5-р сарын 2-нд Хангайн уулархаг болон говийн өмнөд хэсгээр
- 3-нд баруун аймгуудын зарим газраар
- 4-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн ихэнх нутаг, говийн зарим хэсэгт
- 5-нд төв болон говийн зарим газраар
- 6-нд баруун аймгуудын зарим хэсэг, төвийн баруун хэсгээр
- 7-нд Хангайн уулархаг болон говийн бүс нутгаар
- 8-нд Хангайн нурууны өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи
- 5-р сарын 3-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор
- 4-нд нутгийн зарим хэсэгт
- 6-нд Алтайн салбар уулсаар
- 7-нд нутгийн өмнөд хэсэгт секундэд 7-12 метр, зарим үед 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна.
Агаарын температур
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг болон Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 хэм хүйтэн, өдөртөө +5…+10 хэм дулаан
- Говийн бүс нутгийн өмнөд хэсэгт шөнөдөө +3…+8 хэм, өдөртөө +17…+22 хэм дулаан
- Бусад нутгаар шөнөдөө -2…+3 хэм, өдөртөө +10…+15 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаар
Хур тунадас
5-р сарын 4-нд орой бага зэргийн бороо орно. Бусад өдрүүдэд хур тунадас орохгүй.
Салхи
- Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр
- 4-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр болж шороон шуурга шуурна.
Температур
- Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -1…-6 хэм хүйтэн
- Бусад хэсгээр -2…+3 хэм
- Өдөртөө +10…+15 хэм дулаан байх төлөвтэй байна.