НүүрОлон улсын мэдээАвстралид хүмүүсийг зуун жилийн дараа амилуулах зорилгоор цогцсыг нь хөлдөөж байна

Австралид хүмүүсийг зуун жилийн дараа амилуулах зорилгоор цогцсыг нь хөлдөөж байна

Австралийн Холбрук хэмээх жижиг хотын нэгэн үйлдвэрлэлийн ангарт насан эцэслэснийхээ дараа биеэ хөлдөөлгөхөөр 200,000 гаруй ам.доллар төлсөн хүмүүсийн цогцос хадгалагдаж байна. Тэд ирээдүйд хүн төрөлхтөн нас барагсдыг амилуулах технологитой болно гэж найдаж буй тухай “Guardian” хэвлэл мэдээллээ.

“Southern Cryonics” компанийн удирдан явуулдаг тус иж бүрэн цогцолбор нь Дэлхийн өмнөд хагаст байдаг цорын ганц криоген төв бөгөөд 2023 онд ашиглалтад орсноос хойш одоогоор 7 “өвчтөн”-ийг хүлээн аваад байна.

Хөлдөөх технологи ба өртөг

Цогцсуудыг хасах 196 хэмийн агаарын температуртай, шингэн азотоор дүүргэсэн “Дьюар” хэмээх аварга том металл саванд уруугаа харанхуй байрлалаар хадгалдаг бөгөөд нэг саванд 4 хүртэлх хүнийг байрлуулах боломжтой аж. Анхны өвчтөн нь 2024 оны 5 дугаар сард насан эцэслэсэн 80 гаруй настай эрэгтэй байсан бол хамгийн сүүлийн хөлдөөх ажиллагаа 2026 оны 6 дугаар сард 90 гарсан настай эрэгтэй нас барсны дараа хийгджээ.

Уг үйлчилгээний нийт өртөг нь 210,000 орчим ам.доллар болдог байна:

  • Анхан шатны тогтворжуулалт: 60,000 орчим ам.доллар
  • Хугацаагүй хадгалалт: 150,000 ам.доллар
  • Жилийн хураамж: 350 ам.доллар

Нас барсны дараа цогцсыг нэн даруй мөсөөр хөргөж, 8 цагийн турш витрификаци буюу эсүүдийг хөлдөлтөөс хамгаалах химийн тусгай бодисоор (антифризтэй төстэй) баяжуулах ажиллагааг хийдэг байна.

Шинжлэх ухааны эргэлзээ ба магадлал

Компанийн үүсгэн байгуулагч Питер Цолокидес үйлчлүүлэгчдэдээ заавал амилна гэсэн баталгаа өгдөггүй бөгөөд 250 жилийн дараа амилах магадлалыг ердөө 10 хувь гэж үнэлдэг байна. Тэгвэл тус төвийн менежер Филип Роудс 2080 он гэхэд анхны өвчтөнүүдийг амилуулж эхлэх бөгөөд сайн хадгалагдсан цогцос амилах боломж 50-иас дээш хувьтай байна гэж үзэж байгаа аж.

Гэвч шинжлэх ухааны салбарынхан үүнд туйлын эргэлзээтэй хандаж байна. Мельбурны RMIT их сургуулийн крио-патологийн шинжээч, дэд профессор Саффрон Брайантын тайлбарласнаар одоогийн шинжлэх ухаан хүний биеийг хожим нь амилуулах боломжтойгоор бүрэн хөлдөөж чадахгүй байгаа юм. Хүний биеийн гадарга хэсэг дотор хэсгээсээ хурдан хөлддөг тул эсүүд гэмтэж, хөлдөөгөөд гэсгээсэн гүзээлзгэнэ шиг зөөлөрч бүтцээ алддаг байна.

Үүнээс гадна хүний ухамсар, сэтгэцийг сэргээх болон нас барахдаа туссан өвчнийг (зүрхний дийлдэшгүй асуудал, Альцгеймер гэх мэт) ирээдүйд анагаах шаардлагатай гээд шийдэгдээгүй олон асуудал үлдэж байгаа юм. Одоогоор дэлхий дахинд 1,000 орчим хүн ийм аргаар хөлдөөгдөөд байна.

Австралид ирээдүйд амилуулах зорилгоор цогцос хөлдөөж байна
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд