Даваа, 6 сар 9, 2025
HomeЭрүүл мэнд"Дархлаажуулалтын 7 хоног" улсын хэмжээнд үргэлжилж байна

“Дархлаажуулалтын 7 хоног” улсын хэмжээнд үргэлжилж байна

Дэлхий дахинд жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг “Дархлаажуулалтын 7 хоног”-ийн арга хэмжээ 2012 оноос эхлэн Монгол Улсад тасралтгүй үргэлжилж байна.

Энэ арга хэмжээний хүрээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины ач холбогдлыг олон нийтэд таниулах, товлосон хугацаанд бүрэн хамрагдах шаардлагын талаар үнэн зөв, нотолгоонд суурилсан мэдээлэл түгээдэг.

2025 оны арга хэмжээг “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриан дор дөрөвдүгээр сарын 24-30-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.

Дархлаажуулалтад чиглэсэн бодит ахиц

Монгол Улс дархлаажуулалтын салбарт онцгой анхаарал хандуулж ирсэн. 2010 онд дархлаажуулалтын үйл ажиллагаанд 2.6 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол 2024 он гэхэд энэхүү хөрөнгө оруулалт 23.3 тэрбум төгрөгт хүрч, ес дахин өсжээ.

“Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичигт товлолт дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх, вируст гепатит болон сүрьеэгийн өвчлөл бууруулах зорилтуудыг тусган хэрэгжүүлж байна.

Ард иргэдэд хандан уриалж байна

Эрүүл мэндээ хамгаалахын тулд товлолын дагуу дархлаажуулалтад хамрагдаж, 13 төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийг иргэд, олон нийтэд уриалж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд