Кино урлагаар дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох зорилготой “Inspiring Asia” бичил кино наадмын Монгол дахь үндэсний шалгаруулалт анх удаа амжилттай болж өндөрлөлөө. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам энэ жил “Community Empowerment” буюу “Нэгдье, Бэхэжье, Хөгжье” уриан дор өрнөсөн бөгөөд үндэсний шалгаруулалтад ирсэн 26 бүтээлээс шилдэг есөн бүтээл шалгарч, Азийн найман бүс нутгийн уран бүтээлчидтэй олон улсын тавцанд өрсөлдөх эрхээ авлаа.
Хүүхэд хамгаалал, байгаль орчин, боловсрол болон тэгш хүртээмж зэрэг нийгмийн чухал сэдвүүдийг хөндсөн энэ удаагийн наадмын шилдэг бүтээлүүд болон тусгай шагналын эздээр дараах төсөл, бичил кинонууд тодорсон байна.
“Шилдэг төсөл” ангилал:
- Ялагч: “Ой өвийн өргөө” байгууллагын төсөл шилдгээр шалгарч, 40 сая төгрөгийн шагнал хүртэв.
- Тусгай байр: “Илгээгчийн багш” НҮТББ-ын “Teach for Mongolia” хөтөлбөр болон Дэлхийн зөн Монгол ОУБ-ын “Гэрээр айллагч аргачлал” төслүүд тус бүр 5 сая төгрөгийн шагнал авч, олон улсын шатанд өрсөлдөх боллоо.
“Шилдэг бичил кино” ангилал:
- Ялагч: Кристина Ноблийн Хүүхдийн Сан, найруулагч Б.Түвшинзаяагийн “Dandelion: It Takes a Village to Raise a Child” кино тодорч, 20 сая төгрөгийн шагнал хүртлээ.

- Тусгай байр (тус бүр 3 сая төгрөг, олон улсын шатны эрх):
- Монгол Экологи Төв, найруулагч О.Тэмүүжин – “An Ordinary Story of Batmunkh”

- Teach For Mongolia, найруулагч Г.Ганцэцэг – “The Choice to Serve”

- Гэр өргөө ТББ, найруулагч Ц.Билгүүн, Э.Мөнхжин – “Looking for Us”

- Ойн өргөө, найруулагч Б.Цэрэнбат – “Flight Home”

- Найруулагч Ч.Хулан, М.Мөнхгэрэл – “Өнөр бүл”
Нэрэмжит тусгай шагналууд:
- Лоринэт сангийн “Залуучуудын шилдэг санаачилга”: Нэгдэлч зуслан НҮТББ-ын “Нүүдэлч зуслан” төсөл (10 сая төгрөг).
- Голомт сангийн “Шилдэг төсөл”: “Nomad Ink” байгууллагын “Ink in Motion: The Story We Built Together” бүтээл (5 сая төгрөг).
