НүүрУлс төрЗасгийн газар бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, гадаад томилолтыг хориглолоо

Засгийн газар бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, гадаад томилолтыг хориглолоо

Засгийн газраас “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоол баталж, бүх шатанд санхүүгийн хэмнэлтийн горимд шилжүүлж байгааг зарлалаа. Уг хэмнэлтийн горим 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Хэмнэлтийн хүрээнд хориглох болон хязгаарлах арга хэмжээнүүд

Бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүртээ 20 хувийн урсгал зардлын хэмнэлт гаргах, тог цахилгаанаа хэмнэх, сургалт хурлыг цахимд шилжүүлэхийг үүрэг болгосон бөгөөд дараах зүйлсийг хориглолоо:

  • Ой, наадам, соёлын арга хэмжээ: Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдрийн арга хэмжээ, найр наадам, соёлын арга хэмжээг хориглоно (хувийн болон хандивын арга хэмжээнд хамаарахгүй).
  • Гадаад томилолт: Төрийн өндөр албан тушаалтны урьдчилан төлөвлөсөн айлчлалаас бусад гадаад томилолт, гадны зочин хүлээж авах зардлыг хасав.
  • Худалдан авалт: Зайлшгүй шаардлагатайгаас бусад тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авахыг зогсоов.
  • Сургалт ба PR зардал: Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт дадлага болон хуулиар зааснаас бусад кино, контентын хэвлэлийн зардлыг хориглов.
  • Хүний ресурсын зохицуулалт: Шинэ албан тушаал үүсгэхгүй байх, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахгүй байх.

Санхүүжилт нь хэвийн үргэлжлэх салбар, үйл ажиллагаа

Санхүүгийн хэмнэлтийн горимд эрүүл мэндийн салбар хамаарахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, ханиад томуутай тэмцэх ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэнэ.

Түүнчлэн төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл, хүүхдийн мөнгө, халамж, сургууль цэцэрлэгийн урсгал засвар, COP17 олон улсын бага хурлын зардал, төрийн байгууллагын байр, интернетийн төлбөр болон хууль хүчний байгууллагын шатахуун, томилолтын зардлыг хэвийн олгохоор шийдвэрлэжээ.

“Төсвийн сахилга бат сайжирч, нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд хязгаарлалтыг үе шаттай сулруулна.” — Ерөнхий сайд Н.Учрал

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд