CS2-ын зуны амралт эцэс болж, кибер спортын шинэ улирал албан ёсоор эхэллээ! Шинэ улирлын анхны томоохон тэмцээн болох BLAST Bounty Summer 2026-ийн хаалттай урьдчилсан шат одоо ид өрнөж байна. “1xBet esports”-ийн мэргэжилтнүүдийн бэлтгэсэн уг сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Тэмцээний формат ба оролцогчид
BLAST-ийн “Bounty” цуврал нь нэлээд өвөрмөц форматаар явагддагаараа онцлогтой. 7-р сарын 21-нээс 26-ны хооронд онлайнаар явагдаж буй хаалттай сонгон шалгаруулалтад нийт 32 баг уригдсанаас 28 нь 6-р сарын VRS чансаанд үндэслэгдсэн бол 4 баг “Wildcard” урилга авчээ.
Гэвч VRS чансаагаар эрх авсан багуудаас NAVI, 9z, BetBoom, Legacy, PARIVISION гэсэн 5 баг тэмцээнийг өнжихөөр болсон юм. Гэсэн хэдий ч дэлхийн шилдэг олон байгууллага оролцож байгаа тул тун өрсөлдөөнтэй тоглолтууд биднийг хүлээж байна.
Драфтын системээр чансааны доод хэсэгт заларсан багууд эхний тоглолтынхоо өрсөлдөгчийг өөрсдөө сонгодог. Чансаа өндөр байх тусам багийн “bounty” буюу шагналын хэмжээ өндөр байх бөгөөд ялагч баг өрсөлдөгчийнхөө шагналын 50%-ийг авна. Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 8 баг 7-р сарын 30-наас 8-р сарын 2-ны хооронд Мальта улсад болох үндсэн “LAN” шатанд тулалдана.
Гол фаворитууд ба хүчтэй өрсөлдөгчид
BLAST Bounty Summer 2026-ийн гол фаворитуудаар Vitality, Spirit, Falcons гэсэн гурвал нэрлэгдэж байна. Эдгээр багууд зуны амралтаар бүрэлдэхүүнээ хэвээр хадгалж үлдсэн нь том давуу тал юм:
- Vitality: 2026 оны эхний хагаст 5 томоохон тэмцээнд түрүүлсэн.
- Spirit: Гол супер од “donk”-ийнхоо тусламжтайгаар ямар ч тэмцээнд түрүүлэх асар өндөр боломжтой.
- Falcons: “IEM Cologne Major 2026” тэмцээнд гайхалтай ялалт байгуулж, дэлхийн аваргын статустайгаар Мальтад ирэх гэж байна.
Эдгээр шилдэг гурван багаас гадна Бразилын туршлагатай тоглогч FalleN-ий сүүлчийн буюу “last dance” бүжиг болж буй FURIA баг гэнэтийн бэлэг барих боломжтой.
Бүрэлдэхүүнээ шинэчилсэн “The MongolZ” болон бусад багууд
Тэмцээний аваргын төлөө өрсөлдөх хүчтэй багуудын тоонд The MongolZ, Aurora, MOUZ нар зүй ёсоор багтаж байна. Тэднийг зөвхөн асар их боломж нөөц нь бус, зуны амралтаар бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан явдал нэгтгэж байгаа юм.
“The MongolZ” баг
Мейжороор хасагдах шатанд шалгарч чадалгүй амжилт муутай оролцсон “1xBet”-ийн албан ёсны хамтрагч The MongolZ бүрэлдэхүүндээ 2 сэлгээ хийлээ:
- Аюуш “mzinho” Батболд нь Азбаяр “Senzu” Мөнхболдтой “BC.Game” багт эргэн нэгдсэн.
- Анарбилэг “cobrazera” Ууганбаяр сэлгээнд суулаа.
- Тэдний орон зайд “The MongolZ Academy”-ийн залуу, авьяаслаг рифлерүүд үндсэн багт дэвшин орж ирэв.
Мальтад болох тэмцээн шинэчлэгдсэн бүрэлдэхүүний анхны томоохон шалгуур болох бөгөөд залуу талантууд сандралаа давж чадвал багийн үндсэн цөм хадгалагдсан тул “The MongolZ” шагналын тавцанд гарах бүрэн боломжтой.
“Aurora” баг
Уг багт илүү ноцтой өөрчлөлтүүд гарч, бүрэн турк бүрэлдэхүүн байхаа больжээ. Домогт капитан “MAJ3R”-ийн оронд Falcons-оос македон тоглогч “kyxsan”, рифлер “soulfly”-ийн оронд MOUZ-ын финланд тоглогч “Jimpphat”, дасгалжуулагч Fabre-ийн оронд GamerLegion-оос британи залуу “ashhh” нар иржээ. Сэргээгдсэн бүрэлдэхүүн цаасан дээр эрс чангарсан нь харагдаж байна.
“MOUZ” баг
Улирлын эхэнд “Jimpphat” болон “Brollan” нарыг сэлгээнд суулгаад байсан тэд мейжорын дараа Академийнхаа төгсөгч, чех рифлер “PR”-ийг GamerLegion-оос буцаан авчирлаа. “Шүүгэнүүд” хамгийн сүүлд 2025 оны 2-р сард (PGL Cluj-Napoca 2025) томоохон цом хүртсэн тул тэдний харанхуй зурвас тун удахгүй төгсгөл болох ёстой.
Түүнчлэн, BLAST Bounty Summer 2026-ийн шилдэг 8-д багтах боломжтой андердог багаар FUT Esports-ийг нэрлэж болно.
