Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зуны амралт эхэлж, аялал зугаалгын өдрүүд үргэлжилж байгаатай холбогдуулан бага насны хүүхдүүд ахуйн болон гаднах ослын улмаас гэмтэж бэртэх, амь насаа алдах эрсдэл эрс нэмэгддэг. Сүүлийн арван жилийн (2015-2025 он) статистик мэдээллээр улсын хэмжээнд нийт 256 хүүхэд усны ослын улмаас алтан амиа алдсан харамсалтай үзүүлэлт гарчээ.
Зөвхөн сүүлийн зургаан жилийн тоо баримтыг сөхвөл, 2020 онд 30, 2021 онд 31 хүүхэд эндэж байсан бол 2022 онд 20, 2023 онд 14 болж буурсан эерэг үзүүлэлт ажиглагдаж байв. Гэвч 2024 онд 17 хүүхэд, харин өнгөрсөн 2025 онд энэ тоо дахин огцом өсөж, 28 хүүхэд усны ослоор амиа алджээ. Энэ нь зуны халуун өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулж болохгүйг хатуу сануулж буй дохио юм.
Хүүхэд өртөж буй ослын гол шалтгаанууд
Хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирч буй нийт гэнэтийн ослын бүтцийг авч үзвэл дараах дөрвөн үндсэн шалтгаан зонхилж байна. Үүнд:
- Усны осол: Нийт тохиолдлын 49.6 хувийг эзэлж, хамгийн өндөр эрсдэлтэй хүчин зүйлээр нэрлэгдэв.
- Гал түймэр: Удаах байранд буюу нийт ослын 33 хувийг эзэлж байна.
- Зам тээврийн осол: Хүүхэд өртсөн нийт ослын 7 хувь.
- Үер уусны гамшиг: Үлдсэн 4 хувийг тус тус эзэлж байна.
Эцэг эх, асран хамгаалагчдын анхааралд: Бага насны хүүхдийг гол, нуур, суваг шуудуу орчимд ганцааранг нь хэзээ ч бүү явуул. Хүүхдэдээ тавих хараа хяналтаа секунд ч сулруулалгүй, тэднийг эрсдэлтэй орчинд ганцааранг нь үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Сэрэмжлүүлэг хэзээд илүүддэггүй тул хайртай үрсээ болзошгүй аюулаас хамтдаа хамгаалъя.
