Даваа, 10 сар 27, 2025
HomeУлс төрУИХ-ын гишүүн Э.Болормааг шалгаж эхэлсэн тухай мэдээллийг ЦЕГ баталлаа

УИХ-ын гишүүн Э.Болормааг шалгаж эхэлсэн тухай мэдээллийг ЦЕГ баталлаа

Сүүлийн өдрүүдэд цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр УИХ-ын гишүүн Э.Болормааг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэх мэдээлэл түгсэн. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад:

Шалгаж эхэлсэн нь үнэн. Иргэний гомдлын дагуу шалгаж байна. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн хариуллаа.

Харин өөрөөс нь тодруулахад, УИХ-ын гишүүн Э.Болормаа: “Надад ямар ч мэдээлэл ирээгүй байна. Танаас анх удаа сонслоо” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Э.Болормаа нь 2024 оны УИХ-ын сонгуулийн үеэр оффшор бүсэд бүртгэлтэй компанитай холбогдсон, гадаадын эх үүсвэрээс санхүүгийн дэмжлэг авсан гэх асуудалд нэр холбогдсон тухай мэдээлэл өмнө нь гарч байв.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд