Бямба, 4 сар 19, 2025
HomeОлон улсын мэдээКим Жон Ун орон сууцны бүтээн байгуулалтын ажил удааширсанд уучлал хүслээ

Ким Жон Ун орон сууцны бүтээн байгуулалтын ажил удааширсанд уучлал хүслээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Пёньян хотын Хвасон дүүрэгт шинээр баригдсан 10 мянган айлын орон сууцны хорооллын нээлтийн ёслолд оролцож, иргэдтэй уулзан оршин суугчдад орон сууц хожуу хүрсэнд харамсаж буйгаа илэрхийллээ. Энэ талаар тус улсын Централ Телеграфын Агентлаг (ЦТАК) мэдээлжээ.

Удирдагч охиныхоо хамт оролцож, талархал илэрхийллээ

ЦТАК-ийн мэдээлснээр, 2025 оны 4-р сарын 15-ны өдөр, барилгын гуравдугаар ээлжийн дуусгавар болсныг тэмдэглэн улаан тууз хайчилж, шинэ байранд нүүж орох иргэдтэй биечлэн уулзсан байна. Тэрбээр:

Оршин суугчдад орчин үеийн тохилог орон сууц зөвхөн одоо хүрч байгаад харамсаж байна” хэмээн илэн далангүй уучлал хүсчээ.

Мөн тэрбээр барилгын ажилд оролцсон цэргийн болон иргэний ажилчдад талархал илэрхийлж, “тэдний зүтгэл нь Намын VIII их хурлын шийдвэрийг бодитоор хэрэгжүүлсэн томоохон амжилт бөгөөд Пёньяны бусад дүүргүүдэд шинэчлэл хийх суурь болно” хэмээн онцолсон байна.

Хүндэтгэлийн уур амьсгал

  • Ёслолд Хойд Солонгосын Ерөнхий сайд Пак Тэ Сон, нам, төрийн дээд албан тушаалтнууд, Батлан хамгаалах яамны төлөөлөл, барилгачид, оршин суугчид оролцсон.
  • Ёслолын үеэр алдартай уран бүтээлчдийн оролцсон эх оронч агуулгатай концерт тоглогдож, шинэ хорооллын өндөр барилгуудыг төрийн далбаа, салют, социалист дэглэмийн давуу талыг илтгэсэн медиа дэлгэц, уриа лоозонгууд чимсэн байв.
  • Архитектурын хувьд барилгууд нь орчин үеийн шийдэлтэй төдийгүй солонгос уламжлалт хэв маягийг агуулсан онцлогтой байсан.
  • Ким Жон Ун охиныхоо хамтаар шинэ хорооллын концертын хэсгийг үзэж сонирхжээ.

Ёслол “Нарны баяр”-тай давхцсан онцгой өдөр

Нээлтийн ёслол Хойд Солонгосын үндэслэгч Ким Ир Сений төрсөн өдөр болох “Нарны баяр”-ын өдөр давхцсан нь онцлог байв. Хэдий энэ өдөр ерөнхийлөгчийн оршуулгын ордон (мавзолей)-д хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай ч ЦТАК-ийн мэдээнд энэ талаар дурссангүй.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд