Пүрэв, 9 сар 11, 2025
HomeНийгэмСүхбаатар дүүргийн хэмжээнд нийт 91 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ

Сүхбаатар дүүргийн хэмжээнд нийт 91 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ

Нийтийн эзэмшлийн гудамж, замын хөвөө, явган зорчигчийн гарцыг хааж, иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж буй түргэн үйлчилгээний цэгүүд (ТҮЦ)-ийг нүүлгэх ажил Сүхбаатар дүүрэгт идэвхтэй үргэлжилж байна.

2025 оны 4-р сарын 15-16-нд шилжих шөнө, дүүргийн холбогдох албаныхан нийт 35 ТҮЦ-ийг буулган, ул суурийг цэвэрлэж, ариутгалын ажил гүйцэтгэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 91 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлжээ.

Нүүлгэн шилжүүлсэн ТҮЦ-үүдийн байршлын мэдээлэл:

  • 3-р хороо: Авлигатай тэмцэх газрын урд талд – 1
  • 6-р хороо:
    • МУИС-ийн номын сангийн буудал – 3
    • МУИС-ийн урд талд – 2
    • Өргөө кино театрын хойд талд – 2
    • Залуучууд зочид буудлын урд – 2
    • Герман элчингийн зүүн талд – 2
    • Новотел зочид буудлын эсрэг талд – 1
    • Дашчойлин хийдийн орчим – 5
  • 7-р хороо:
    • 11-р хорооллын буудал – 2
    • Хөгжим бүжгийн буудал – 3
  • 8-р хороо:
    • МУБИС-ийн баруун талд – 1
    • Спортын төв ордон – 2
    • МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн урд – 3
    • Логарифм сургуулийн баруун талд – 5
    • Багшийн дээдийн хойд буудал – 1

Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас иргэдийн аюулгүй байдал, хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор цаашид ч нүүлгэн шилжүүлэх ажлыг шат дараатай үргэлжлүүлнэ гэж мэдээллээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд