Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 16-нд Төрийн ордны “Их Монгол” танхимд “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн албан ёсны нээлт боллоо. Энэхүү хөтөлбөрийг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор хэрэгжүүлж буй бөгөөд нээлтийн үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хөтөлбөрийн ач холбогдлын талаар онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр хэлэхдээ, энэхүү санаачилга нь эмэгтэйчүүдийн санхүүгийн тэгш байдал, нийгэм, эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд олон улсын байгууллагуудын зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн чухал алхам хэмээн дүгнэлээ.
Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийн өнөөгийн байдал:
- Монгол Улсад бизнес эрхлэгчдийн 40 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
- Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд энэ тоо 70 хувьд хүрч байгаа бол
- Аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалын 37 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна.
Мөн Санхүү эдийн засгийн их сургуулийн Санхүүгийн зах зээлийн сургалт, судалгааны хүрээлэн-гээс хийсэн судалгаагаар дараах бэрхшээлүүд онцлогджээ:
- Барьцаа хөрөнгийн дутагдал
- Санхүүгийн боловсролын дутмаг байдал
- Бизнесийн сүлжээ, зах зээлийн хязгаарлалт
- Жендэрт суурилсан хэвшмэл ойлголт
- Төрөөс үзүүлж буй дэмжлэг, эрх зүйн орчны сул байдал
Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд “Санхүүгийн код” хөтөлбөр чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх бөгөөд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цаашид эмэгтэй бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах бүхий л санал, санаачилгыг дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан ‘Санхүүгийн код’ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнд баяр хүргэе! Энэ нь эмэгтэйчүүдийн бизнесийн оролцоог нэмэгдүүлэх, санхүүгийн хүртээмжийг сайжруулахад чухал алхам юм
Энэхүү хөтөлбөр нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлж, бизнесээ амжилттай удирдахад тусална гэдэгт итгэлтэй байна. Ийм санаачилга олон байгаасай!
Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог дэмжих ‘Санхүүгийн код’ хөтөлбөрийг хэрэгжүүлж буй байгууллагууд, удирдлагуудад талархал илэрхийлье. Энэ нь нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ