Бямба, 4 сар 19, 2025
HomeНийгэмҮнэгүй хууль зүйн зөвлөгөө авах боломжтой зургаан байршил

Үнэгүй хууль зүйн зөвлөгөө авах боломжтой зургаан байршил

Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 16-нд нийслэлийн зургаан байршилд иргэд үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө авах боломжтой болжээ. Энэхүү арга хэмжээг Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна.

Зөвлөгөө өгөх байршлууд болон мэргэжилтнүүд:

  • “Дүнжингарав” салбар – Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн референт Э.Одбаяр
  • “Мишээл экспо” салбар – Ахлах мэргэжилтэн Д.Ганчимэг
  • “Емарт” (Хорооллын салбар) – Ахлах мэргэжилтэн Б.Тэргэл
  • “Сэлбэ” салбар – Референт С.Мөнх-Эрдэнэ
  • “Баянхошуу” салбар – Хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүү
  • “Драгон” салбар – Хүний эрх хамгаалагчийн хэлтсийн референт Д.Мөнхтуяа

Эдгээр байршлуудад хууль зүй, хүний эрхийн асуудлаар мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой бөгөөд зөвлөгөө өгөх өдөрлөг 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой нийтлэлүүд

1 COMMENT

  1. Иргэдэд зориулсан үнэгүй хууль зүйн зөвлөгөөний цэгүүд нээгдсэн нь маш сайн мэдээ байна. Энэ нь олон хүний эрхээ хамгаалах, хууль эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэхэд тусална

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд