Эрдэнэт хотын “Хангарьд палас” ордонд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит өсвөр үеийн жүдо бөхийн олон хотын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Дотоодын чансааг тодорхойлдог тус тэмцээнд “Монголын жүдо академи”-ийн баг тамирчид өндөр бэлтгэлтэй оролцож, нийт 4 алт, 5 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүлэв.
Тэмцээний явцад академийн тамирчид нас насны ангилалд ур чадвараараа ялгарч байсан бөгөөд медалийн буухиаг дараах тамирчид үргэлжлүүлсэн юм.
Тэмцээний хувийн дүнгүүд:
- Алт: Б.Хүслэн (+78 кг), И.Тэлмүүн (+63 кг), Э.Батпүрэв (-46 кг), А.Бодь-Эрдэнэ (-38 кг).
- Мөнгө: Э.Цэлмүүн (+63 кг), Х.Пүрэвбаатар (+73 кг), У.Цэгц (-42 кг), Б.Буяндарь (-57 кг), А.Алтангэрэл (-34 кг).
- Хүрэл: Х.Ариунтунгалаг (-63 кг), А.Чөлүжин (-52 кг), А.Бямба-Эрдэнэ (-50 кг), Д.Анхням (-52 кг), А.Чөлүчамбай (-52 кг), Ч.Бат-Эрдэнэ (-50 кг), Б.Номин-Од (-44 кг).
Түүнчлэн тус академийн зургаан тамирчин шагналт тавдугаар байрт шалгарч, багийн дүнгээр эрэгтэй дунд насны ангилалд мөнгөн цом, охидын дунд насны ангилалд хүрэл цомын эзэд боллоо. Өсвөрийн жүдочдын ур чадвар, тэсвэр хатуужлыг сорьсон энэхүү тэмцээн нь ирээдүйн тив, дэлхийн аваргуудыг тодруулах чухал алхам болсон юм.
