HomeЭдийн засаг“Эрдэнэс Тавантолгой" ХК ТОП-10 татвар төлөгчийн нэгээр шалгарлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК ТОП-10 татвар төлөгчийн нэгээр шалгарлаа

Татварын ерөнхий газраас 2025 оны татвар төлөлтөөр тэргүүлж, Монгол Улсын төсвийн орлого бүрдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллагуудыг шалгаруулжээ. “Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч” байгууллагуудын батламжийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр гардуулсан байна.

Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд Монгол Улсын төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар төлснөөр ТОП-10 компанийн нэгээр нэрлэгдлээ. Тус компани мөн онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулсан бөгөөд улс, орон нутгийн төсөвт 1.6 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлжээ.

Компанийн татвар төлөлтийн үзүүлэлт:

  1. Нийт 15 жилийн хугацаанд — 11.4 их наяд төгрөг
  2. Сүүлийн 3 жилд — 7.9 их наяд төгрөг
  3. 2023 онд — 2.8 их наяд төгрөг
  4. 2024 онд — 3.5 их наяд төгрөг
  5. 2025 онд — 1.6 их наяд төгрөг

“Эрдэнэс Тавантолгой” ХК үүсгэн байгуулагдсанаас хойших нийт татварын 70%-ийг сүүлийн 3 жилд төлсөн байна. Ингэснээр тус компани Монгол Улсын хамгийн өндөр татвар төлөгчөөр гурав дах жилдээ дараалан шалгарчээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд