Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга” цувралын дараагийн тэмцээнүүд тавдугаар сард дараалан болно. Тажикстаны Душанбе хотод тавдугаар сарын 1-3-нд, Казахстаны Астана хотод тавдугаар сарын 8-10-нд зохион байгуулагдах эдгээр тэмцээнд Монголын шигшээ багийн тамирчид зодоглохоор бэлтгэлээ базаажээ.
Монголын багийг шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмаа, Ч.Болдбаатар нар удирдан оролцуулна.
Эмэгтэйчүүд
- 48 кг: Ж.Анударь
- 52 кг: М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од
- 57 кг: Т.Ариунзаяа, М.Цэндбазар
- 63 кг: Б.Ганхайч, Л.Энхрийлэн
- 70 кг: У.Анужин
- -78 кг: О.Хүслэн
- +78 кг: А.Адьяасүрэн, Д.Номинзул
Эрэгтэйчүүд
- 60 кг: Б.Сүхбат
- 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр
- 81 кг: Б.Шинэтулга
- -100 кг: Б.Хүдэрчулуун
- +100 кг: Ө.Пэрэнлэйжамц
