Хэрвээ та мах иддэг бол таны хоолны цэсэнд уураг, төмөр, цайр болон В бүлгийн аминдэмээр баялаг мах заавал байдаг. Гэхдээ бүх мах адилхан тэжээлтэй биш. Диетологчдын үзэж буйгаар, нэгэн төрлийн мах бүх үзүүлэлтээрээ бусдаасаа илт давуу бөгөөд хүний бие махбодоос хамгийн сайн шингэдэг — энэ бол туулайн мах юм.
Туулайн махыг зөвхөн амттай гэлтгүй, биед 90%-ийн шингэцтэй, маш бага өөх тос, бараг л холестерин агуулаагүй гэдгээрээ онцолжээ. Мөн лецитин ихтэй тул судасны хана цэвэрлэх, атеросклерозоос сэргийлэх үйлчилгээтэй. Түүнчлэн энэ мах нь антиоксидант шинж чанартай гэдгээрээ онцлогтой.
Иймээс л туулайн махыг анхны махан нэмэлт тэжээл болгон нярай хүүхдүүдэд өгдөг. Энэ нь харшлын эрсдэл багатай, маш зөөлөн бүтэцтэй учраас хүүхдийн бие махбодид маш сайн тохирдог. Мөн жирэмсэн, хөхүүл эхчүүд болон биеийн жин хянаж буй хүмүүсийн дэглэмд түлхүү ордог. Цэвэр, диет, уураг ихтэй, бага калоритой гэдэг утгаараа тэргүүлэх эрүүл махны нэг юм.
Өнөөдөр бид дэлгүүрүүдэд үхрийн мах, гахайн мах, тахиа, цацагт хяруул гэх мэт олон сонголттой нүүр тулж байна. Гэвч хүний биед хэрэгтэй, аюулгүй, эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх тал дээр туулайн мах нь үнэхээр өрсөлдөгчгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.