HomeЭдийн засагХагас коксын нийлүүлэлтийг 61 мянган тонноор нэмэгдүүлэв

Хагас коксын нийлүүлэлтийг 61 мянган тонноор нэмэгдүүлэв

Улаанбаатар хот өнгөрсөн өвлийн галлагааны улиралд БНХАУ-ын Шаньси мужийн Шэньмү хотоос нийт 306 мянган тонн хагас коксон түлш худалдан авч, үүнд ₮226 тэрбум төгрөг зарцуулсан байна. Ингэхэд нэг тонн түлшний дундаж үнэ 738 мянган төгрөгөөр тооцогджээ.

Гэвч анх авсан энэ хэмжээний түлш нь галлагааны улирал дуусах хугацаа болох тавдугаар сарын 15-ныг хүртэл хүрэлцэхгүй болсон тул БНХАУ-аас нэмэлт нийлүүлэлт авах шийдвэр гаргасан байна. Үүний хүрээнд 61 мянган тонн хагас коксон түлшийг ₮45 тэрбум төгрөгөөр нэмж импортолж байгаа бөгөөд нийлүүлэлт ирэх долоо хоногт бүрэн дуусах аж.

Түлшний хэрэглээ нэмэгдэхэд өрхийн олголтын хэмжээ өөрчлөгдсөн нь нөлөөлжээ. Өмнө нь нэг өрхөд долоо хоногт долоон шуудай түлш олгодог байсан бол 150 м.кв-аас дээш талбайтай айлуудад 10 шуудай олгох болсон нь нийт хэрэглээг өсгөсөн байна.

Одоогийн байдлаар нийслэлд хагас коксон түлшийг 426 цэгээр борлуулж байгаа бөгөөд аюулгүйн нөөцөд 22 мянган тонн түлш хадгалж байна. Харин шигшиж ангилсан шахмал түлшний нөөц байхгүй байгаа бол үйлдвэрийн бус түүхий миддлингийн 32 мянган тонн нөөц байгаа аж. Үүнийг аж ахуйн нэгжүүд худалдан авч хэрэглэж байгаа бөгөөд өнгөрсөн өвөл 606 аж ахуйн нэгж гэрээ байгуулж, нийт 121 мянга гаруй тонн түүхий миддлинг ашигласан байна.

Цаг агаар дулаарч эхэлсэнтэй холбоотойгоор түлшний өдөр тутмын борлуулалт буурч, одоо өдөрт дунджаар 1,200 орчим тонн борлуулагдаж байгаа юм. Иргэдийн хувьд хагас коксон түлшийг 3–4 цагийн турш дулаанаа хадгалдаг, галлагааны тоо цөөрсөн гэж үнэлжээ.

Борлуулалтын идэвхийг дүүргээр нь харвал Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн өндөр байгаа бол Баянгол, Хан-Уул дүүрэгт харьцангуй бага түвшинд байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд