HomeОлон улсын мэдээКим Жон Ун охинтойгоо хамт танк хөлөглөв — ФОТО

Ким Жон Ун охинтойгоо хамт танк хөлөглөв — ФОТО

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун охин Ким Жү-эгийн хамт цэргийн сургуулилалтын үеэр шинэ загварын танк хөлөглөжээ. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаас (KCNA) нийтэлсэн гэрэл зургуудыг эш татан Medee.news мэдээллээ.

Ким Жон Ун Солонгосын Ардын армийн нийслэлийн хамгаалалтын корпусын сургуулилалтын баазад зочилж, явган цэрэг болон танкийн ангиудын хамтарсан довтолгооны тактикийн сургуулилалтыг ажигласан байна. Нийтлэгдсэн зургуудад тэрээр охиныхоо хамт БНАСАУ-ын төрийн далбааг намирцуулсан танк дээр сууж буй нь дүрслэгджээ.

Уг сургуулилалтад тусгай хүчин, хуягт танкийн анги болон танкийн ротууд оролцсон байна. Ким Жон Ун шинэ танкийг олон жилийн судалгааны үр дүн бөгөөд гал удирдах орчин үеийн систем, радио электроникийн тэмцлийн хэрэгслээр тоноглогдсон болохыг онцолжээ. Түүний хэлснээр, энэхүү техник нь армийн байлдааны чадварыг нэмэгдүүлж, ялангуяа шөнийн цагт тулааныг үр дүнтэй явуулах боломжийг олгох аж.

“Дэлхий дээр манай энэ танк шиг өөрийгөө хамгаалах ийм хүчтэй функцтэй хуягт техник байхгүй гэдэгт би итгэлтэй байна. Шөнийн тулаанд сул байсан манай хуягт хүчний байлдааны хязгаарлагдмал байдлыг бүрэн даван туулж чадсаныг тэмдэглэх хэрэгтэй. Энэ бол маш том өөрчлөлт юм” гэж тэрээр мэдэгджээ.

Ким Жон Ун охинтойгоо хамт танк хөлөглөв — ФОТО
Ким Жон Ун охинтойгоо хамт танк хөлөглөв — ФОТО
Ким Жон Ун охинтойгоо хамт танк хөлөглөв — ФОТО
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд