BLAST Open Rotterdam тэмцээний B хэсэгт The MongolZ баг MOUZ-ыг ялж, хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа.
Тоглолт 2:0 харьцаатай өндөрлөсөн бөгөөд манай баг Nuke газрын зурагт 13:11, Inferno-д 13:3-аар илүүрхэв. Энэхүү ялалт нь The MongolZ баг 2024 оны 12-р сараас хойш MOUZ-ыг анх удаа буулган авч буй тохиолдол төдийгүй “best-of-3” (bo3) цувралд тэднийг анх удаа хожсон түүхэн үйл явдал боллоо. Өмнө нь манай баг MOUZ-д таван тоглолт дараалан 0:2-оор ялагдаад байсан бол хамгийн сүүлд “Perfect World Shanghai Major” тэмцээний “best-of-1” (bo1) тоглолтод тэднийг ялж байсан юм.
Дээд хэсгийн хагас шигшээд The MongolZ баг 9z-ыг хожсон Vitality-тай тулалдахаар болов.
BLAST Open Rotterdam 2026 тэмцээний эхний шат 3-р сарын 18-наас 23-ны хооронд үргэлжилж байна. Нийт 16 баг плей-оффын эрхийн төлөө өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний шийдвэрлэх тоглолт Роттердам хотын “Ahoy Arena”-д “best-of-5” хэлбэрээр явагдана.

Тэмцээний нийт шагналын сан 1,100,000 ам.доллар бөгөөд манай баг 1xBet Mongolia-гийн дэмжлэгтэйгээр тус тэмцээнд оролцож байна.

Үнэхээр гоё тоглолт болсон байна, бахархаж байна
Манай баг улам сайжраад байгаа нь мэдэгдэж байна