HomeШоу бизнесMild Orange хамтлаг Улаанбаатарт тоглоно

Mild Orange хамтлаг Улаанбаатарт тоглоно

Шинэ Зеландын инди поп урсгалын төлөөлөл Mild Orange хамтлаг Монгол Улсад анх удаа бие даасан тоглолтоо хийхээр боллоо. Тэдний Азийн хотуудыг хамарсан 2026 оны аялан тоглолтын нэгэн зогсоол нь Улаанбаатар хот бөгөөд тоглолт 2026 оны гуравдугаар сарын 27-ны өдөр “Улаанбаатар” зочид буудлын их танхимд зохион байгуулагдана.

2017 онд байгуулагдсан тус хамтлаг dreamy, alternative болон indie pop урсгалыг хослуулсан уянгалаг дуугаралтаараа танигдсан. “Some Feeling”, “Mystify”, “My Sight” зэрэг бүтээлүүд нь 2018 онд стриминг платформуудаар өндөр хандалт авч, залуу үеийн дотоод мэдрэмж, харилцааг илэрхийлсэн уран бүтээлүүдээрээ өргөн хүрээнд түгсэн бөгөөд Монголын сонсогчдод ч танил болсон юм.

Хамтлагийг дуучин, гитарчин Josh Mehrtens үүсгэн байгуулсан бөгөөд бүрэлдэхүүнд нь:

  • Josh Mehrtens – дуучин, гитар
  • Josh Reid – соло гитар
  • Tom Kelk – аргил гитар
  • Jack Ferguson – бөмбөр

Энэ удаагийн тоглолтод дотоодын уран бүтээлчид оролцохоор төлөвлөгдсөн бөгөөд “Magnolian”, “A Sound” хамтлагийн дуучин Тэмүүлэн нар зочин уран бүтээлчээр тайзнаа гарна. Тоглолтын тасалбарыг portal.mn цахим хуудсаар худалдан авах боломжтой.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд