Мягмар, 3 сар 17, 2026
HomeУлс төрГ.Занданшатар: "Бохир улс төр хийж ард түмнийг талцуулахаа зогсоо"

Г.Занданшатар: “Бохир улс төр хийж ард түмнийг талцуулахаа зогсоо”

2026 оны гуравдугаар сарын 16-ны өдөр УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж, Төрийн ордонд улс төрийн үйл явдлууд туйлын идэвхтэй өрнөлөө. Сайд нарын огцрох хүсэлт, Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл болон дэд сайд нарын томилгооны асуудал олны анхаарлын төвд байсан ч Гүйцэтгэх засаглалын тэргүүний өрөөнд нэгэн чухал уулзалт болсон байна.

Ерөнхий сайд Г.Занданшатар Хотын дарга Х.Нямбаатар болон Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарыг биечлэн дуудаж уулзжээ. Энэхүү уулзалтын гол шалтгаан нь нийслэлийн намын хорооны удирдлагын төлөөх далд өрсөлдөөнөөс үүдэлтэй тэдний дундах ан цав байлаа. Талуудын дунд үүссэн зөрчлийн зарим гол үндэслэлийг дурдвал:

  • МАН-ын бодлогоор нийслэлийн намын даргад Э.Бат-Амгалан сайдыг нэр дэвшүүлэхээр төлөвлөж буй.
  • Харин Хотын дарга Х.Нямбаатар уг суудалд өрсөлдөх тухай мэдээлэл цахим орчинд эртнээс цацагдаж, улс төрийн хүрээнд яригдаж эхэлсэн нь зөрчлийг хурцатгажээ.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар тэдний энэхүү үйлдлийг ёс зүйгүй хэмээн шүүмжилж, бохир улс төрөө нэн даруй зогсоохыг хатуу шаарджээ. Тэрбээр тэдэнд хандаж, “Хэн, хэн нь ийм бохир улс төр хийж ард түмнийг талцуулахаа зогсоо” хэмээн анхааруулж, загнаад гаргасан байна. Х.Нямбаатар, Э.Бат-Амгалан нар Ерөнхий сайдын тавьсан шаардлагыг хүлээн авч, тухайн асуудалд санал нэгдсэнээр уулзалт өндөрлөжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд