Даваа, 3 сар 16, 2026
HomeСпортП.Сүхбат гардийн нэрэмжит барилдаанд М.Баасанжав арслан түрүүллээ

П.Сүхбат гардийн нэрэмжит барилдаанд М.Баасанжав арслан түрүүллээ

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ой болон тус сумын алдарт хүчтэн, Улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан амжилттай болж өнгөрлөө. Улс, аймаг, цэрэг, сумын цолтой нийт 128 хүчтэн зодоглосон тус барилдаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, “Их шавь” дэвжээний бөх, аймгийн арслан Мөнхбаярын Баасанжав итгэл төгс түрүүлж, П.Сүхбат гардийн нэрэмжит “Улсын цолд ойрхон бөх” шагналын эзэн боллоо.

Тэмцээний үзүүр бөхөөр Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, Эм Си Эс групп, Богд банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Энхтүвшиний Батмагнай тодорч, нутгийн олноо баясгасан юм. Барилдааны их болон дунд шөвөгт дараах бөхчүүд шалгарсан байна:

  • Их шөвөгт: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, Зорчигч Тээвэр 2 ОНӨААТҮГ, Монзол групп, Блю Драгон ХХК, Нэгдэл клуб, “Таван Хан” дэвжээний бөх, улсын саруул сайжрах заан Н.Жаргалбаяр болон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, АПУ ХК, Чиглэл ХХК, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном нар.
  • Дунд шөвөгт: Улсын заан Б.Серик, улсын харцага Н.Золбоо, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар болон аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв.

Бөхийн барилдааны төгсгөлд түрүү бөхөд гардийн нэрэмжит тусгай шагналыг гардуулан өгсөн юм. Дараагийн барилдаан гуравдугаар сарын 21-ний 13:00 цагаас Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаанаар үргэлжлэхээр товлогджээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд