Бямба, 3 сар 14, 2026
HomeШоу бизнесБилли Айлиш Сильвия Платын "Шилэн бүрхүүл дор" романаас сэдэвлэсэн кинонд гол дүр...

Билли Айлиш Сильвия Платын “Шилэн бүрхүүл дор” романаас сэдэвлэсэн кинонд гол дүр бүтээж магадгүй

Америкийн алдартай дуучин Билли Айлиш зохиолч Сильвия Платын “Шилэн бүрхүүл дор” (The Bell Jar) романаас сэдэвлэсэн кинонд гол дүр бүтээхээр хэлэлцээ хийж байна.

Грэммийн олон удаагийн шагналт, дуучин, ая зохиогч Билли Айлиш сэтгэл гутралын тухай өгүүлэх хагас намтарчилсан уг зохиолоор хийгдэх кинонд тоглосноор дэлгэцийн том бүтээлд анхны дүрээ мөнхөлж магадгүй байгааг Deadline мэдээлэв. Тэрээр “Эмэгтэйчүүдийн яриа” (Women Talking) киногоор Оскарын шагнал хүртсэн Канадын найруулагч, зохиолч Сара Поллигийн шинэ бүтээлд гол дүрийг бүтээх магадлалтай байгаа юм.

Энэ нь Билли Айлишийн хувьд жүжиглэх анхны туршилт биш юм. Тэрээр өмнө нь Дональд Гловерийн хамтран бүтээсэн “Сүрэг” (Swarm, 2023) цувралд тоглож байсан туршлагатай. “Saturday Night Live” шоуны үеэр Билли Айлиш өөрийн эцэг эх болон ах нь жүжигчид байсан тул багадаа жүжиглэх урлагт маш их дуртай байснаа хүлээн зөвшөөрч байжээ.

“Би өмнө нь жүжиглэхэд дургүй гэж хэлдэг байсан ч үнэндээ бага байхдаа үүнд маш их хайртай байсан! Миний аав, ээж, ах Финнеас нар бүгд жүжигчид. Тиймээс кинонд тоглох нь миний мөрөөдөл байсан юм” хэмээн тэрээр хуваалцсан байна.

“Шилэн бүрхүүл дор” бол Америкийн яруу найрагч, зохиолч Сильвия Платын (1932–1963) цорын ганц роман юм. Уг ном хэвлэгдсэнээс ердөө сарын дараа зохиолч 30 насандаа амиа хорлосон байдаг. Зохиолд 1950-иад оны үеийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарсан залуу зохиолч бүсгүйн тухай өгүүлдэг билээ.

Найруулагч Сара Поллигийн хувьд “Түүнээс хол” (Away from Her, 2001), “Хайртай, хайргүй” (Take This Waltz, 2011), “Грейс гэдэг эмэгтэй” (Alias Grace, 2017) зэрэг чансаатай бүтээлүүдээрээ кино сонирхогчдод хэдийнэ танигдсан нэгэн юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд