Ойрхи Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөн, ялангуяа Иранд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан нислэгүүд цуцлагдаж, агаарын орон зай хаагдсанаар тус бүс нутгийн аялал жуулчлалын салбар өдөр бүр 600 сая ам.долларын хохирол амсаж байна. Энэ талаар “Financial Times” сонин мэдээллээ.
“Богино хугацааны саатал ч бүс нутгийн аялал жуулчлалын чиглэлүүд, компаниуд болон ажилчдын хувьд эдийн засгийн ноцтой хохирол дагуулдаг” хэмээн Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн (WTTC) ерөнхийлөгч Глория Гевара мэдэгджээ.
WTTC-ийн тооцоолсноор, 2026 онд гадаадын жуулчид Ойрхи Дорнодод ойролцоогоор 207 тэрбум ам.доллар зарцуулах төлөвтэй байгаа нь өмнөх жилүүдийн үзүүлэлтээс мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт юм.
Гэсэн хэдий ч тус бүс нутгийн аялал жуулчлалын урсгал өмнөх мөргөлдөөнүүдийн дараа хурдан сэргэж байсан туршлага бий. Зочид буудлын бизнесийн шинжилгээний “CoStar” компанийн мэдээлснээр, 2025 оны есдүгээр сард Доха хот Израилийн агаарын цохилтод өртсөний дараа салбарын орлого нэг долоо хоногийн турш огцом унасан ч ердөө нэг сарын дараа эргэн хэвийн түвшиндээ орж байжээ.
