Оросын технологийн томоохон компани Яндексийн Рязань муж дахь дата төв Украины нисгэгчгүй онгоцны довтолгоонд өртөж, гал гарсны улмаас үйл ажиллагаагаа зогсоосон гэж тус компани пүрэв гарагт мэдээлжээ.
Яндексийн мэдэгдсэнээр Сасово хотод байрлах дата төвийн ажиллагааг бүрэн зогсоож, онцгой байдлын албаныхан гарсан хохирлыг арилгахаар ажиллаж байна. Үүний улмаас компанийн зарим үйлчилгээнд саатал үүссэн байна.
Сасово дахь барилгын дээвэр шатжээ
Рязань мужийн захирагч Павел Малков тухайн байгууллагын нэрийг дурдаагүй ч Сасово хотод нэг компанийн барилгын дээвэр шатсан талаар мэдээлсэн байна.
Уг халдлагыг 2022 онд Орос Украинд дайн эхлүүлснээс хойш Оросын мэдээллийн технологийн дэд бүтэц агаарын цохилтод өртсөн анхны батлагдсан тохиолдол гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Энэ явдлаас хэдхэн долоо хоногийн өмнө Оросын зэвсэгт хүчин Украины дата төвүүдэд довтолсон талаар мөн мэдээлэгдэж байсан юм.
