НүүрОлон улсын мэдээӨсвөр насны залуу 15 минутын клиник үхлийг давж, мэдэрсэн зүйлээ ярьжээ

Өсвөр насны залуу 15 минутын клиник үхлийг давж, мэдэрсэн зүйлээ ярьжээ

Их Британид нэгэн залуу мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсний улмаас клиник үхэлд орж, тухайн үед юу мэдэрснээ ярьжээ. Хэрэг түүний гэрт, насанд хүрээгүй дүүгийнх нь нүдэн дээр болсон бөгөөд дүү нь тэр даруй сэхээн амьдруулах арга хэмжээ авч эхэлсэн байна.

Энэ талаар Британийн Mirror хэвлэл мэдээлжээ.

Залуугийн хэлснээр, ухаан алдаж, амь нас нь тасрах мөч нь түүнд гүн нойронд автаж байгаа мэт санагдсан байна. Тэрээр “нөгөө талд” мэдэрсэн зүйлээ дүрслэхдээ хүн ч үгүй, орон зай ч үгүй туйлын хоосон байдал байсан бөгөөд өөрийгөө нас барснаа ч ухамсарлаагүй гэжээ.

Мансууруулах бодисын хэтрүүлэн хэрэглэсний улмаас тэр цус харваж, улмаар амьсгал нь зогссон байна. Дүү нь түргэн тусламж ирэх хүртэл хиймэл амьсгал хийжээ. Эмнэлгийн ажилтнууд эм тариа хэрэглэсний дараа бараг мэдэгдэхгүй байсан судасны цохилтыг нь сэргээж чадсан байна.

19 настай залуу гурваас дөрвөн долоо хоног комд байсан бөгөөд дараа нь удаан хугацааны нөхөн сэргээх эмчилгээ хийлгэжээ.

Одоо тэрээр хүнд төрлийн мансууруулах бодисоос бүрэн татгалзаж, хэвийн амьдралдаа эргэн орсон байна. Мөн хөдөлмөрийн чадвараа сэргээж, орон нутгийн нэгэн түргэн хоолны газарт ажиллаж байгаа аж.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд