НүүрСпортХятадын тэмцээнд Монголын харваач түрүүлэв: Б.Аягаа алт “сугаллаа”

Хятадын тэмцээнд Монголын харваач түрүүлэв: Б.Аягаа алт “сугаллаа”

10 гаруй улсын 90 орчим тамирчин нэг талбайд өрсөлдөж байна

Хятадад үргэлжилж буй морьт харвааны олон улсын тэмцээнд Монгол, Малайз, Солонгос, Иран, Турк, Казахстан, Хонгонг, Тайвань, Тайланд, Индонез, Макой зэрэг 10 гаруй орны нийт 90 орчим тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.

“Цамхаг намнах” төрөлд Б.Аягаа алтан медалийн болзол хангажээ

Насанд хүрэгчдийн эхний төрөл болох “Цамхаг намнах”-д Монголын тамирчин Баатархүүгийн Аягаа алтан медаль хүртэх болзлоо хангажээ. Энэ төрөл нь морь 100 метрийн зайг 6–7 секундын хурдтай давхин туулах хугацаанд гараас 5–6 сумыг 45–50 метрийн холоос харвах өндөр нарийвчлал, хурд шаардсан өрсөлдөөнөөрөө онцлог.

Тэрээр “Талын дайчид” морьт харвааны клубийн багш, дасгалжуулагч Б.Болдбаатарын шавь бөгөөд “ЗЭВ” клубийг үүсгэн байгуулагч гэдгээрээ мөн нэрлэгдэж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд