Монголын хөл бөмбөгийн холбоо болон “Би Си Эйч Лионс” клуб хамтран зохион байгуулсан 2026 оны футзалын хөвгүүдийн “U13” ангиллын УАШТ есөн өдрийн турш амжилттай өрнөж, аваргуудаа тодрууллаа. Нийт 34 багийн 600 гаруй өсвөрийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Воеислав Бралушич дасгалжуулагчтай “Дэрэн Жома” баг илүүрхэж, аваргын цомыг өргөв.
Тэмцээний эцсийн дүн болон шагналт байранд шалгарсан багуудыг танилцуулбал:
- Алтан медаль: Воеислав Бралушич дасгалжуулагчтай “Дэрэн Жома” баг
- Мөнгөн медаль: А.Амарболд дасгалжуулагчтай “Стрэнжир Соккер” баг
- Хүрэл медаль: Б.Чин-Оргил дасгалжуулагчтай “Би Си Эйч Лионс” баг
- IV байр: С.Алтан-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сүхбаатар” баг
Тэмцээний турш гайхалтай тоглолт үзүүлж, хувийн ур чадвараараа бусдыгаа манлайлсан шилдэг тоглогчид тодорлоо. Үүнд:
- “Шилдэг хаалгач”: М.Хүслэн (“Стрэнжир Соккер” баг)
- “Шилдэг довтлогч”: Х.Төгөлдөр (“Би Си Эйч Лионс” баг)
- “Шилдэг хамгаалагч”: А.Өнөболд (“Дэрэн Жома” баг)
- “Шилдэг тэгш тоглогч”: А.Тэмүүн (“Би Си Эйч Лионс” баг)
Энэхүү тэмцээн нь өсвөрийн хөл бөмбөгчдийн ур чадварыг ахиулах, тэднийг ирээдүйн мэргэжлийн тамирчин болоход нь томоохон дэмжлэг болсон үйл явдал боллоо. Шилдэг дөрөвт шалгарсан багууд болон хувийн шагнал хүртсэн тамирчид тэмцээний турш сахилга баттай, уран гоё тоглолтуудыг үзүүлж байсныг зохион байгуулагчид онцолсон юм.
