10 гаруй улсын 90 орчим тамирчин нэг талбайд өрсөлдөж байна
Хятадад үргэлжилж буй морьт харвааны олон улсын тэмцээнд Монгол, Малайз, Солонгос, Иран, Турк, Казахстан, Хонгонг, Тайвань, Тайланд, Индонез, Макой зэрэг 10 гаруй орны нийт 90 орчим тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна.
“Цамхаг намнах” төрөлд Б.Аягаа алтан медалийн болзол хангажээ
Насанд хүрэгчдийн эхний төрөл болох “Цамхаг намнах”-д Монголын тамирчин Баатархүүгийн Аягаа алтан медаль хүртэх болзлоо хангажээ. Энэ төрөл нь морь 100 метрийн зайг 6–7 секундын хурдтай давхин туулах хугацаанд гараас 5–6 сумыг 45–50 метрийн холоос харвах өндөр нарийвчлал, хурд шаардсан өрсөлдөөнөөрөө онцлог.
Тэрээр “Талын дайчид” морьт харвааны клубийн багш, дасгалжуулагч Б.Болдбаатарын шавь бөгөөд “ЗЭВ” клубийг үүсгэн байгуулагч гэдгээрээ мөн нэрлэгдэж байна.

Маш их баяр хүргэе, үнэхээр бахархмаар амжилт байна
Монголын харваачид дэлхийд хүчтэй гэдгийг дахин харууллаа