Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмИхэнх нутгаар хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурна

Ихэнх нутгаар хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурна

2025 оны гуравдугаар сарын 24-ний байдлаар найман аймгийн 20 суманд нийт 28 удаагийн ой, хээрийн түймэр гарсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тухайлбал, Архангай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Төв, Сэлэнгэ, Булган аймгуудад ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна.

Эдгээр түймрийн урьдчилсан тооцоогоор:

  • Ойн 887 га
  • Хээрийн 1 сая 390 мянга гаруй га газар өртжээ.

Мөн түймрийн улмаас:

  • 39 гэр, 15 сууц, чингэлэг
  • 6 автомашин, 11 мотоцикл
  • 75 малын хашаа, 27 өвөлжөө, 40 хаваржаа
  • 6937 бог, 569 бод мал
  • 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл шатсан байна.

Ой, хээрийн түймрийн шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байгаа бөгөөд хуурайшилт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед иргэдийг өндөр сонор сэрэмжтэй байхыг уриалж байна.

2021-2024 онд нийт түймрийн бараг тал нь зүүн бүсэд гарчээ

УОК-ын нарийн бичгийн дарга хурандаа Т.Баярхүүгийн мэдээлснээр, сүүлийн дөрвөн жилийн ой, хээрийн түймрийн бараг тал нь буюу 49.8 хувь нь зүүн бүсийн аймгуудад гарсан байна. Түүнчлэн цаг уурын байгууллагуудын мэдээлснээр, гуравдугаар сарын 25-26-нд хүйтний эрч эрс чангарч, хүчтэй салхи, цасан болон шороон шуурга ихэнх нутгийг хамрахыг анхааруулжээ.

Газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх сургалт пүрэв гарагт болно

Эрсдэлийн удирдлагын газрын дарга хурандаа Д.Баасансүрэнгийн мэдээлснээр, жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн лхагва гарагт газар хөдлөлтийн аюулыг таниулах өдөр тохиодог. Энэ жил уг өдөр гуравдугаар сарын 26-нд болно. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолд заасны дагуу гамшгийн дохиогоор ажиллах сургалт, дадлагыг гуравдугаар сарын 28-ны 16:00 цагт улс даяар зохион байгуулах юм.

“Монгол хүн–Эрсдэлийн боловсрол” аян эхэллээ

Боловсролын сайдын тушаалаар 2025 оны хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдсэнтэй холбоотойгоор II улирлын бие даалтын долоо хоног орон нутагт гуравдугаар сарын 24-28-нд, нийслэлд гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-ний хооронд зохион байгуулагдана. Энэ хүрээнд Онцгой байдлын байгууллага “Монгол хүн–Эрсдэлийн боловсрол” сэдэвт нөлөөллийн аяныг өнөөдрөөс эхлүүлж, улс орон даяар хэрэгжүүлж эхэлжээ.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд