Монголын 23 хүртэлх насны хөлбөмбөгийн шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний (AFC U23 Asian Cup) урьдчилсан шатанд өрсөлдөж байна.
Манай баг F хэсэгт оноолт таарч, Ливан, Тайланд, Малайзын шигшээ багуудтай нэг хэсэгт багтжээ.
Эхний тоглолтын дүн
- Тоглолт: Монгол vs Тайланд
- Огноо, цаг: Өчигдөр 20:30
- Үр дүн: Монгол – 0, Тайланд – 6
Тоглолтын хоёр дахь минутад Тайландын тоглогч Иклаc Санроны тооны харьцааг нээсэн бөгөөд эхний үе дуусахад монголчуудын хаалганд гурван бөмбөг орсон байлаа.
Монголын шигшээ багийг талбайд Г.Төгөлдөр ахлан гарч, багийн дасгалжуулагчаар Артур Феррейра ажилласан байна.
Хэсгийн байдлын үнэлгээ
- Монгол – 0 оноо, -6 бөмбөгтэй, 4-р байрт
- Малайз – Ливанд 0:1-ээр хожигдож, 3-р байрт бичигдсэн
Дараагийн тоглолт
- Монгол vs Малайз
- Огноо: Бямба гараг, 16:00 цаг
- Байрлал: Тайландын Таммасат цэнгэлдэх хүрээлэн
Монголын шигшээ баг хоёр дахь тоглолтоо ялалтад хүрэхийн төлөө хичээхээр зэхэж байна.

