2025 оны долоодугаар сарын 24-ний 11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 22 ойн түймэр идэвхтэй байгааг Онцгой байдлын байгууллага мэдээллээ. Эдгээрийн дотор Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөв, Хүдэр суманд нэг түймрийг цурамд оруулаад байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сумууд болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд нийт 17 түймэрт унтраах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Зөвхөн энэ сарын байдлаар буюу долоодугаар сарын 24-ний өдрийн мэдээллээр Булган, Баян-Өлгий, Дорнод, Төв, Хэнтий, Сэлэнгэ аймагт нийт 59 ой, хээрийн түймэр бүртгэгдэж, үүнээс 37-г бүрэн унтраагаад байна. Түймрийн ихэнхийг хиймэл дагуулын дулаан мэдрэгчийн тусламжтайгаар илрүүлж, унтраах ажиллагааг зохион байгуулсан бол зөвхөн Баян-Өлгий болон Дорнод аймагт гарсан хоёр түймрийг өөр эх сурвалжаар илрүүлсэн байна.
Он гарсаар улсын хэмжээнд 13 аймгийн 71 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 204 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.
37 түймрийг аль хэдийн унтраасан нь сайн хэрэг – аврагчид үнэхээр хамгийн сайн ажиллаж байна!
Их хэмжээний гал гарахаас зайлсхийхийн тулд бүгдийг нь аль болох хурдан унтраана гэж найдаж байна
Энэ жил урьд урьдынхаас их түймэр гарлаа…