НүүрБоловсролТусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан зуны цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүллээ

Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан зуны цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүллээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар цэцэрлэгийн салбар тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан зуны зуслан, цэцэрлэгийг гурав дахь жилдээ үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Тус цэцэрлэг 2025 оны зургаадугаар сарын 25-нд хүүхдүүдээ хүлээн авч, 10 хоногийн хугацаанд өдрийн дэглэмийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн амралтыг зохион байгуулах ажлыг эхлүүлсэн юм.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 200 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эцэг эхчүүдийг хамруулж байсан бол энэ жил дөрвөн ээлжээр нийт 100 хүүхдийг эцэг эхийн хамтаар тус цэцэрлэгт сувилахаар төлөвлөжээ. Тус цэцэрлэгт аутизм, тархины саажилт, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн хөдөлгөөн засал, хэл засал, хөдөлмөр засал, чийрэгжүүлэлт болон аялал зугаалга хөтөлбөрүүдийг амрах хугацаанд хэрэгжүүлдэг байна.

Монгол Улсын Боловсролын тухай хуульд тусгай хэрэгцээт хүүхдүүдийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулна гэж заасан байдаг. Зулзагын голын нарсан ойн цэвэр агаарт байрлах энэ зуны цэцэрлэг нь Дархан аймгийн төдийгүй, Сэлэнгэ, Булган, Улаанбаатар зэрэг бусад аймгийн хүүхдүүдийн тоог нэмэгдүүлсэн ажээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

3 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд