Даваа, 6 сар 30, 2025
HomeЭдийн засаг"Алт-3" аяныг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ

“Алт-3” аяныг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ

Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, мөн төлбөрийн тэнцлийн болон төгрөгийн ханшийн дарамтыг бууруулах зорилгоор “Алт-3” аяныг орон даяар хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна. УИХ-д өргөн барихаар Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн бэлтгэж байгаа тухай мэдээлэл өгчээ.

Аж үйлдвэрийн болон эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулахдаа:

“Дэлхийн геополитикийн нөхцөл байдал хүндэрч, олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ огцом хэлбэлзэж байгаа нь цаашдын төлөв тодорхойгүй, таамаглах боломжгүй байдал үүсгэсэн. Тиймээс:

  • Газрын тосны бүтээгдэхүүний захиалга, худалдан авалтыг нэмэгдүүлж, нөөцийг өсгөх ажлыг шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулна.
  • Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэх талаар Монгол банк болон холбогдох байгууллагуудтай хамтран судалж, санал боловсруулна.
  • Газрын тосны бүтээгдэхүүний улсын нөөцийн агуулах барих чиглэлээр өмнө хийж байсан ажлыг үргэлжлүүлнэ” гэж Засгийн газрын хуралдаанаас даалгасан байна.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд