Америкийн жүжигчин, найруулагч Стивен Сигал гурав дахь удаагаа өвөө болж, түүний 36 настай хүү Доминик анх удаа аав болжээ. Энэ тухай Сигалын орос бэр Айрин олон нийтэд мэдээлсэн байна.
Хос охинтой болсон бөгөөд ээж нь түүнийг төрсөн ордоор нь өхөөрдөн “Скорпиоша” гэж дууддаг аж. Харин охиныхоо жинхэнэ нэрийг олон нийтэд зарлахгүй байхаар шийджээ.
Төрөлт АНУ-д болсон бөгөөд гэр бүл одоогоор тэнд амьдарч байна. Айрины хэлснээр, охин маш хурдан төрсөн бөгөөд эх баригчид төрөлтийн үргэлжлэх хугацааг буруу тооцсоноос үндсэн үе шат нь нөхөр болон дулагийн хамт гэрт нь өнгөрчээ.
“Хамгийн сүүлийн хэдхэн секундэд бид эх баригч дээрээ амжиж очсон. Энэ түүний амьдралын хамгийн богино төрөлт байсан байх” гэж Айрин хошигнон ярьжээ.

Төрсний дараа плацентыг капсулжуулжээ
Хүүхдээ төрүүлсний дараа Айрин биеэ сэргээх зорилгоор плацентыг капсулжуулах аргыг сонгосон байна. Эрүүл мэнд, гоо сайхны талаар олон жил блог хөтөлсөн тэрээр уг аргын дараа өөрт нь эерэг нөлөө мэдрэгдсэн гэжээ.
Энэ арга маргаантай хэвээр байдаг ч Айрины үзэж буйгаар, төрсний дараах эхний өдрүүдэд сэтгэл санааны тогтвортой байдал, эрч хүчээ сэргээхэд нь тусалсан байна. Тэр энэ туршлагаа өөрийн хувийн мэдрэмж, сонголт гэдгийг онцолжээ.

