Анжелина Жоли, Брэд Питт нарын 18 настай охин Вивьен Жоли хооллох зан үйлийн эмгэгтэй тэмцэж буйгаа анх удаа илэн далангүй ярьжээ. Тэр 2026 оны эхээр энэ шалтгаанаар эмнэлэгт хэвтсэн байна.
Just Jared-ийн мэдээлснээр, Вивьен өөрийн түүхийг The Tulip Field: A Gallery on Patience of Patients уран зургийн үзэсгэлэнгийн хүрээнд хуваалцжээ.
Вивьен зургуудаа дагалдуулсан тайлбартаа хооллох зан үйлийн эмгэгээс гадна сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарч байснаа хэлсэн байна. “Энэ оны эхээр хооллох зан үйлийн эмгэгийн улмаас намайг эмнэлэгт хэвтүүлсэн. Би ууртай, өвчтэй, маш их ганцаардсан мэт мэдэрч байсан” гэж тэр бичжээ.
Вивьений хэлснээр, энэ хүнд үеийг даван туулахад эмнэлгийн бусад өвчтөн болон ажилтнуудын дэмжлэг ихээхэн тус болсон байна. Тэдний ачаар тэр аажмаар бусдад сэтгэлээ нээж, биеийн болон сэтгэл санааны байдал нь дээрдэж эхэлжээ.
“Бусад хүүхдүүд намайг хамгийн сул дорой үедээ хүчтэй байхыг заасан. Энэ бол миний амьдралын нэгэн зэрэг хамгийн муу, бас хамгийн сайхан үе байсан. Энэ туршлага намайг илүү сайн хүн болгож өөрчилсөн” гэж Вивьен ярьжээ.
Вивьен мөн Брэд Питтийн овгийг Жоли болгон сольсон хүүхдүүдийн нэг болсон байна. Ингэснээр одоо тэдний бүх хүүхэд алдарт ээжийнхээ Жоли овгийг хэрэглэж байгаа гэж нийтлэлд дурджээ.
