НүүрОлон улсын мэдээГурван эрэгтэйн чемоданаас шинжлэх ухаанд бүртгэгдээгүй төрөл зүйлийг оролцуулаад 3,000 аалз илрүүлжээ

Гурван эрэгтэйн чемоданаас шинжлэх ухаанд бүртгэгдээгүй төрөл зүйлийг оролцуулаад 3,000 аалз илрүүлжээ

Перу улсын нийслэл Лима хотын олон улсын нисэх онгоцны буудалд Польшийн нэг, Германы хоёр иргэнийг баривчилсан байна. Тэд тус улсаас 3,000 гаруй аалзыг хууль бусаар хил давуулахаар завдсан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь том хэмжээний тарантул болон шувуу баригч аалз (птицеед) байв. Хууль бус наймаачид эдгээр үе хөлтнүүдийг Герман руу хүргэхээр төлөвлөж байжээ.

Энэ талаар “Oxu.Az” цахим хуудас “TVP World”-ийн мэдээллээс эш татан нийтэллээ.

Албаны мэдээллээр Перугийн Ой мод, зэрлэг байгалийг хамгаалах үндэсний алба (SERFOR) саатуулагдсан этгээдүүдийн ачаа тээшнээс аалзнуудыг олж илрүүлсэн байна. Тэдгээрийг оймс болон трико дотор нуусан байсан бөгөөд ачаанаас өндөг, бага насны болон нас бие гүйцсэн аалзнууд, тэр дундаа шинжлэх ухаанд хараахан бүртгэгдээгүй ховор төрөл зүйлүүд олдсон аж.

Сэжигтнүүдийг нэрээ нууцалсан иргэний өгсөн мэдээллийн дагуу саатуулжээ. Баривчлагдсан хүмүүсийн нэг нь шувуу баригч аалз судлалаар мэргэшсэн мэргэжилтэн байж болзошгүй бөгөөд энэ нь уг аалзнуудыг хувийн цуглуулга эсвэл эрдэм шинжилгээний судалгаанд зориулан хууль бусаар тээвэрлэж байсан гэх таамгийг төрүүлж байна.

Перу улсаас тарантул болон чамин экзотик амьтдыг хууль бусаар хил давуулах явдал нь олон тэрбум ам.доллароор хэмжигдэх хар зах зээлийн нэг хэсэг юм. Аалзнуудыг хувийн цуглуулга болон эм зүйн үйлдвэрлэлд ашиглахаар хууль бусаар хил давуулдаг ба олонх нь зохих зөвшөөрөлгүй судалгааны лабораториудад хүргэгддэг байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд