Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэм10 жилээс дээш насжилттай автомашинд Улаанбаатарын дугаар зургадугаар сарын 1-нээс олгохгүй

10 жилээс дээш насжилттай автомашинд Улаанбаатарын дугаар зургадугаар сарын 1-нээс олгохгүй

Авто тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвөөс мэдээлснээр, 2025 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн үйлдвэрлэгдээд 10-аас дээш жил болсон автомашинд Улаанбаатар хотын дугаар олгохгүй болсноо зарлалаа. Энэ шийдвэр нь авто тээврийн хэрэгслийн насжилтыг бууруулах, хотын агаарын бохирдол болон замын ачааллыг багасгах зорилготой юм.

Импортын автомашинд тавих шинэ шаардлага

Түүнчлэн, ирэх сарын 1-нээс Монгол Улсад импортоор оруулж ирэх бүх автомашин ашиглагдаж байсан орноосоо экспортлохын өмнө техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байх шаардлага тавигдана. Өөрөөр хэлбэл, гадаадаас хуучин машин оруулж ирэх гэж буй иргэд тухайн орондоо автомашинаа техникийн үзлэгт оруулж, тэнцсэн тохиолдолд л Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжтой болох юм.

Оруулж ирэхэд хориг тавиагүй

Гэсэн ч 10 жилээс дээш насжилттай автомашиныг Монгол Улсад оруулж ирэхийг бүрэн хориглоогүй бөгөөд зөвхөн Улаанбаатар хотын дугаар шинээр олгохыг зогсоож байгаа гэдгийг холбогдох байгууллагаас тодотгов.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд