НүүрОсол хэрэгО.Хишигсүрэн: Гэмтсэн эмэгтэйн гавлын яс хугарч, мэс засал хийх шаардлагатай байна

О.Хишигсүрэн: Гэмтсэн эмэгтэйн гавлын яс хугарч, мэс засал хийх шаардлагатай байна

Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд айлын гэр рүү баавгай дайрсны улмаас 40 настай эрэгтэй амиа алдаж, 55 настай эмэгтэй толгойдоо хүнд гэмтэл авсан хэрэг гарсан. Гэмтсэн эмэгтэй Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд гавлын ясны мэс засал хийх шаардлагатай болжээ.

ГССҮТ-ийн эмнэлзүй хариуцсан дэд захирал О.Хишигсүрэн өвчтөний онош, шинжилгээний хариу гарсны дараа төв эмнэлгийн толгойн мэс заслын тасагт шилжүүлэн эмчилж байгааг мэдээлсэн байна.

“Өвчтөний биеийн байдал хүндэвтэр, ухаан санаа саруул”

О.Хишигсүрэнгийн мэдээлснээр, эмэгтэйг өнгөрсөн шөнө ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт хүргэж, шаардлагатай тусламж үзүүлсний дараа эрчимт эмчилгээнд шилжүүлжээ.

Тэрбээр “Өвчтөний биеийн байдал хүндэвтэр байгаа. Ухаан санаа саруул. Харин гавлын ясанд хугарал болоод, хэвлий цээжинд нь дарагдсан базагдсан шинж тэмдэг илэрч байгаа учраас мэс засалд орох шаардлагатай байгаа” гэж хэлсэн байна.

Эмэгтэйн толгойн хэсэгт зөөлөн эдийн гэмтэл мөн үүссэн бөгөөд цаашдын эмчилгээг толгойн мэс заслын тасагт үргэлжлүүлж байгаа аж.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд