УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо.
Өнөөдөр 14:00 цагт эхэлсэн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн томилгоог хэлэлцэж, гишүүд асуулт асуун, үг хэлэв. Улмаар Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилохыг УИХ дэмжиж, тэрбээр Засгийн газрын гишүүний тангараг өргөлөө.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбогдуулан Г.Тэмүүлэнг тус албан тушаалд нэр дэвшүүлэх саналыг МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэн юм. Г.Тэмүүлэн 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон бөгөөд энэ хугацаанд Төсвийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байжээ.
