НүүрСпортМбаппегийн бэлэг Францын шигшээ багийн менежерийг эрүүгийн хэрэгт татахад хүргэв

Мбаппегийн бэлэг Францын шигшээ багийн менежерийг эрүүгийн хэрэгт татахад хүргэв

Францын шигшээ багийн аюулгүй байдал, логистикийг хариуцдаг менежер Мохамед Санхажиг Килиан Мбаппегээс мөнгөн бэлэг авсан хэрэгтэй холбогдуулан прокурорын байгууллага авлигын хэрэгт буруутгажээ.

RMC Sport-ийн мэдээлснээр, Санхажид улсын хөрөнгө завшсан, хахууль авсан, залилан хийсэн, мөнгө угаасан зэрэг хэд хэдэн хэрэгт ял тулгасан байна.

Санхажи 2004-2025 онд Францын шигшээ багийн аюулгүй байдлыг хариуцаж байжээ. Тэрээр 2022 оны ДАШТ-ий дараа Мбаппегээс 60 мянган евро буюу хөлбөмбөгчний тус тэмцээнээс авсан урамшууллын мөнгөний нэг хэсгийг удирдлагадаа мэдэгдэлгүйгээр авсан тул цагдаагийн албанаас хугацаанаасаа өмнө тэтгэвэрт гарахаас өөр аргагүй болсон байна. Уг “бэлгийн” талаар 2024 онд нэгэн банкны ажилтан Францын санхүүгийн тагнуулын алба Tracfin-д мэдээлжээ.

Мбаппе Камерун руу явахынхаа өмнөхөн Санхажид мөнгө өгсөн байна. Тэрээр тус улсад улс төрчидтэй уулзаж, буяны хөлбөмбөгийн тоглолтод оролцжээ. Санхажи айлчлалын аюулгүй байдлын асуудлыг Элчин сайдын яамтай хамтран зохицуулж байсан байна.

Үүний дараа Францын Хөлбөмбөгийн Холбоо Санхажиг 2026 оны ДАШТ-д шигшээ багийг дагалдан ажиллуулахаар шууд гэрээгээр авчээ.

Одоо Санхажид цагдаагийн байгууллага болон мэргэжлийн спортын салбарт ажиллахыг хориглосон байна. Түүнчлэн шигшээ багийн тоглогчид, холбооны албан тушаалтнуудтай харилцах, цэнгэлдэх хүрээлэн болон бэлтгэлийн баазад очих эрхгүй болжээ.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд