НүүрОлон улсын мэдээЭрдэмтэд 100 гаруй жилийн дараа анх удаа муурын шинэ зүйлийг нээлээ

Эрдэмтэд 100 гаруй жилийн дараа анх удаа муурын шинэ зүйлийг нээлээ

Боливиос 100 гаруй жилийн хугацаанд анх удаа мийн овгийн шинэ зүйл болох Leopardus tilcayo-г нээн илрүүлжээ. Энэхүү муурын толгойноос сүүл хүртэлх урт нь ердөө 45 см, биеийн жин нь 1.4 кг бөгөөд ердийн тэжээвэр муурнаас ч жижиг аж. Анх 2015 онд нутгийн оршин суугч ойн ойролцоох замаас зулзага байхад нь олж, гэрийн муур хэмээн бодон тэжээж байгаад жилийн дараа уг “хачин муур”-ыг амьтан хамгаалах газарт тушаажээ. Тэрээр жижиг нүүртэй, богино дугуй чихтэй, урт сахалтай ба ирвэснийх шиг толботой байсан нь эрдэмтдийн анхаарлыг татсан байна.

Нээлтийн түүх ба генетикийн судалгаа

Судлаач Паола Ногалес-Аскаррунц анх түүнийг Leopardus tigrinus зүйл байж магадгүй гэж таамаглаж байсан ч 10 жилийн дараа хийсэн генетикийн шинжилгээгээр мийн овгийн огт өөр шинэ зүйл болохыг баталжээ. Судалгааны бүтээлийг “Current Biology” сэтгүүлд хэвлүүлсэн бөгөөд уг зүйл нь Андын нурууны зүүн хормойд орших Боливийн Юнгас бүсийн ойд амьдардаг тул нутгийн иргэдийн нэрлэж заншсанаар Leopardus tilcayo хэмээн нэрлэсэн байна. Хамгийн сүүлд 1923 онд пампасс муурын шинэ зүйл олдож байсан бөгөөд энэхүү нээлт нь мийн овгийн генеалогийн модонд шинэ салаа мөчир нэмсэн чухал үйл явдал боллоо.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд