1951 оноос эхлэн зохион байгуулагдсан, дэлхийн энх тайвны бэлгэ тэмдэг болсон “Дэлхийн Мисс” олон улсын гоо сайхны 73 дахь удаагийн шалгаруулалт Вьетнам улсын Ха Лонг хотноо эхэллээ. Дэлхийн 110 гаруй орны авьяаслаг, ухаалаг бүсгүйчүүд өрсөлдөж буй тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Санхүүгийн зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн, Монголын Залуучуудын Холбооны дэд ерөнхийлөгч Б.Энхтуул оролцож байна.
Тэмцээний эхний өдрүүдийн сорилт ба хөтөлбөр
Энэ жилийн тэмцээний нээлтэд олон улсын миссүүд Вьетнамын үндэсний дээлээр гоён мэндчилснээрээ онцлогтой боллоо. Тэмцээний зургаа дахь өдөр оролцогчид далайн аялалд гарч, Ази болон Номхон далайн орны миссүүд гольфийн талбайн зураг авалтад хамрагдсан байна.
Мөн оролцогчдын дунд тусгай сорилтуудыг зохион байгуулан, шилдгүүдийг тодруулж эхэлжээ. Тухайлбал, сүүлийн өдрүүдэд дараах шалгаруулалтууд амжилттай явагдсан байна:
- Chef Beauty challenge: Эрүүл, тэнцвэртэй хооллолтыг илэрхийлсэн салмонтой жимс, ногооны салат бэлтгэсэн,
- Топ модель: Оролцогчид тайзны алхаа болон загварын ур чадвараараа өрсөлдсөн.

Үндэсний лиценз ба хүмүүнлэгийн үйлс
Тус тэмцээний Монгол дахь албан ёсны лицензийг “Азиан Фючер” компани эзэмшдэг бөгөөд хацар гоо охидоор дамжуулан эх орныхоо өв соёл, түүхийг сурталчлах зорилготой ажилладаг. Тус компанийн захирал, мисс Д.Уянгалянхуа 2026 онд Хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах чиглэлээр Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран Хөхний төвийг шинэчлэн засварлах хүмүүнлэгийн ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.
Энэхүү хүмүүнлэгийн ажил нь “Дэлхийн мисс” тэмцээний гол зорилготой бүрэн нийцэж байгаа юм. Түүхэндээ 75 жилийн ойтойгоо золгож буй тус тэмцээн ирэх сарын 5-нд өндөрлөж, шинэ ялагчийн титмийн эзэн тодорно.
