Esports World Cup 2026 тэмцээний Counter-Strike 2 төрөл хасагдах шатандаа орж, The MongolZ багийн хувьд алдаа гаргах эрхгүй тулаанууд эхлэх гэж байна. Хоёр хожигдож байж тэмцээнээс хасагддаг хэсгийн шатнаас ялгаатай нь плей-оффын тоглолт бүр багийн цаашдын хувь заяаг шууд шийдэх юм.
1xBet esports шинжээчдийн онцолж буйгаар Монголын баг плей-оффын хамгийн хүнд хэсэгт багтжээ. Эхний даваанд Мэйжорын аварга Falcons-той таарч байгаа бөгөөд хэрэв энэ тоглолтод ялбал өмнө нь хэсгийн шатанд 1–2-оор хожигдсон NAVI-тай дахин таарах өндөр магадлалтай байна.
Цаашлаад хагас шигшээд The MongolZ баг ZywOo болон donk нараар ахлуулсан, өндөр формтой байгаа Vitality эсвэл Spirit-ийн аль нэгтэй нүүр тулах боломжтой. Харин хүснэгтийн нөгөө талаас финалд хүрч болзошгүй хамгийн хүчтэй өрсөлдөгчдөөр MOUZ болон FURIA нэрлэгдэж байна.
The MongolZ хэсгийн шатны эхний тоглолтдоо magic багийг 13–7-оор итгэлтэй хожсон. Гэвч плей-оффын эрхийн төлөө NAVI-тай ширүүн өрсөлдөж, 1–2-оор ялагдсан юм. Үүний дараа Бразилын paiN Gaming багийг Nuke дээр 13–10, Inferno дээр 13–4-өөр буулган авч, хасагдах шатанд өрсөлдөх эрхээ баталгаажуулжээ.
Монголын багийн тоглолтын хувьд эхний өдөр мэргэн бууч 910 1.56 рейтинг, 20/12 K/D үзүүлэлтээр онцгойрсон бол paiN Gaming-ийн эсрэг тоглолтод багийн ахлагч bLitz гол үзүүлэлтүүдээрээ түүнийг яльгүй давсан байна. Мөн багт шинээр нэгдсэн хоёр тоглогч тактикийн системдээ уусаж, тогтвортой тоглолт үзүүлж байгаа нь плей-оффын өмнөх эерэг дохио болж байна.
Falcons багийн хувьд хэсгийн шатанд илүү төвөггүй зам туулжээ. Тэд эхний тоглолтдоо K27-г 13–6-гаар хожсон бол дараа нь Astralis-ийг Ancient дээр 13–7, Dust2 дээр 13–11-ээр буулган авч, хэсгээ нэгээр дуусган плей-оффт шалгарсан байна.
Falcons-ийн гол тоглогчид ч өндөр формтой байна. m0NESY эхний тоглолтдоо 1.97 рейтинг, 22/8 K/D үзүүлэлттэй тоглосон бол туршлагатай Босни рифлер NiKo хоёр дахь тоглолтдоо 1.52 рейтинг, 41/27 K/D үзүүлэлтээр багийнхаа ялалтад чухал нөлөө үзүүлжээ. kyousuke мөн багийн тоглолтын гол тулгуурын нэг хэвээр байна.

The MongolZ vs Falcons тоглолтын өмнөх гол үзүүлэлтүүд:
- 1xBet-ийн үнэлгээгээр The MongolZ-ийн коэффициент 4.225, Falcons-ийнх 1.242 байна;
- багууд сүүлийн хоёр жилд хоёр удаа таарсан;
- IEM Cologne 2025-д The MongolZ 2–0 /13–9, 13–9/-ээр ялж байсан;
- PGL Astana 2026-д Falcons 8–13, 13–11, 12–16-ийн харьцаатай, шийдвэрлэх үед овертаймд хожсон;
- The MongolZ сүүлийн гурван сарын хугацаанд Dust2 мап дээр 100 хувийн хожлын үзүүлэлттэй байна.
Коэффициентийн хувьд Falcons илт давуу үнэлэгдэж байгаа ч багуудын өмнөх учраанууд The MongolZ өрсөлдөгчөө хожих бодит боломжтойг харуулж байна. Ялангуяа IEM Cologne 2025-д 2–0-оор ялсан нь Монголын баг Falcons-ийн эсрэг тактикийн болон сэтгэл зүйн хувьд барьцтай тоглож чаддагийг илтгэнэ.
Гэхдээ энэ удаагийн сорилт The MongolZ-ийн хувьд амаргүй. Тэмцээнд дасгалжуулагч maaRaa оролцоогүй, мөн багт туршлага багатай хоёр шинэ тоглогч байгаа нь тоглолтын гүйцэтгэлд нөлөөлж болзошгүй. Нөгөө талаар шинэ бүрэлдэхүүн нь Falcons-ийн дасгалжуулагчдын хувьд бүрэн таамаглахад бэрх тактикийн нөхцөл үүсгэж мэднэ.
The MongolZ өмнө нь дасгалжуулагчгүйгээр ч том тоглолтуудад ялалт байгуулж чаддагаа харуулж байсан. Мөн өнгөрсөн жилийн Esports World Cup 2025 тэмцээнд түрүүлэх замдаа Team Vitality багийг хожсон туршлага нь энэ удаагийн плей-оффт сэтгэл зүйн давуу тал болж мэдэх юм.
Ийнхүү Esports World Cup 2026-ийн хасагдах шатанд The MongolZ баг эхний алхмаа Falcons-ийн эсрэг хийх гэж байна. Хүчтэй өрсөлдөгчидтэй хэсэгт багтсан ч өмнөх туршлага, мапын давуу тал, шинэ бүрэлдэхүүний таамаглашгүй байдал нь Монголын багт аваргын төлөөх замаа үргэлжлүүлэх боломж нээж байна.
