НүүрШоу бизнесDisney компани "Zootopia 3" анимэйшныг албан ёсоор зарлалаа

Disney компани “Zootopia 3” анимэйшныг албан ёсоор зарлалаа

Disney студи “Zootopia” (Амьтдын хот) анимэйшны гуравдугаар ангийн дээр ажиллаж эхэлснээ баталж, шинэ бүтээлийнхээ логог танилцууллаа. Энэ тухай Variety сэтгүүл мэдээлсэн байна.

D23 фанатуудын арга хэмжээний үеэр уг үргэлжлэл ангийг зарласан бөгөөд 2025 онд дэлгэцнээ гарсан тус киноны хоёрдугаар анги дэлхийн кассын орлогоос 1.8 тэрбум ам.доллар цуглуулж, Disney-ийн түүхэн дэх хамгийн өндөр ашигтай анимэйшн төсөл болсон юм.

Анхны “Zootopia” кино 2016 онд дэлгэцнээ гарч, цагдаагийн туулай Жуди Хоппс болон зальжин үнэг Ник Уайлд нар хэрэг мөрдөхөөр хамтарч буй тухай өгүүлж байв. Харин хоёрдугаар ангид Ник цагдаа болон Жудигийн хамтрагч болж, тэд мөлхөгчид сураггүй алга болсон хэргийг мөрдөх явцдаа Гэри нэртэй могойтой танилцдаг билээ.

Жуди болон Гэри нарт дуу оруулсан жүжигчин Женнифер Гудвин, Ке Хюи Куан нар гуравдугаар ангид эргэн ирэхээ баталжээ. Түүнчлэн шинэ ангид “Zootopia” хотод шувууд ирж буй тухай өгүүлэх аж. Кино нээлтээ хийх албан ёсны тов одоогоор тодорхойгүй байна.

Zootopia
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд