Хязгаарлалт зургаадугаар сарын 24-нөөс эхэлнэ
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн хэд хэдэн орон сууцны хороолол болон аж ахуйн нэгжийн дулааны шугамд засвар хийхээр болж, хэрэглээний халуун усыг түр хугацаанд хязгаарлахаар төлөвлөжээ.
Засварын ажил энэ долоо хоногийн Лхагва гараг буюу зургаадугаар сарын 24-нд эхэлж, долоодугаар сарын 6-ныг хүртэл үргэлжлэх юм. Ингэснээр тухайн бүсийн хэрэглэгчид нийт 12 хоног халуун усны хязгаарлалтад хамрагдана.
Засварт хамрагдах хэрэглэгчдийн байршил
Дулааны шугамын засвар, шинэчлэл хийхтэй холбоотойгоор дараах бүс, байгууллага, хорооллын хэрэглэгчдийн халуун ус хязгаарлагдах аж.
- Говь ХК
- Натур агро ХХК
- Вокзал орчим
- 2-р хороолол
- УДДТ-79, 81-ээс хангагддаг хэрэглэгчид
- 2, 3, 4, 6-р бичил хороолол орчим
- Төв гандан хийд
- Эх нялхас
- МҮОНРТ орчмын хэрэглэгчид
- Гүндэмүн сан
- Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчим
- ТБД дэлгүүр орчим
- Гранд плаза төв орчим
- Макс молл худалдааны төв орчим
- Төмөр замын удирдах газар
- 73-р сургууль
- Кёкүшюзан
- UB Palace
- Баянгол дүүргийн цагдаа
- Төмөр замын коллеж орчмын хэрэглэгчид
Шугам, хаалтын шинэчлэл хийнэ
“УБДС” ТӨХК-аас мэдээлснээр, засварын хугацаанд дулааны шугамын тодорхой хэсгүүдийг шинэчилж, хэд хэдэн хаалтыг сольж суурилуулах юм байна.
“Засварын хугацаанд хооронд 2ф500мм голчтой 60 хос метр шугамыг шинэчлэн солино. ДЗ-764 цэгт таслах 1Ф700мм хаалт, Насос станц №6-д ерөнхий коллекторын 1Ф500мм хаалт, ХЦТ С-728 доторх 1Ф300мм таслах хаалт, ДХ-7101 цэгт салааны Ф250мм хаалт, ДХ-605 цэгт салааны 2Ф250мм таслах хаалтуудыг тус тус шинэчлэн солино. Урсгал засварын ажил хийгдэнэ” гэж “УБДС” ТӨХК-аас мэдээллээ.
Иргэд, байгууллагууд хэрэглээгээ урьдчилан зохицуулах шаардлагатай
Халуун усны хязгаарлалт Баянгол дүүргийн төвлөрсөн олон байршлыг хамарч байгаа тул тухайн бүсэд амьдардаг иргэд болон үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд засварын хугацаанд хэрэглээгээ урьдчилан төлөвлөх шаардлагатай байна.
Дулааны шугамын шинэчлэл дууссаны дараа хэрэглээний халуун усыг хэвийн горимд шилжүүлэхээр төлөвлөжээ.

