К-pop-ийн домогт хамтлаг BIGBANG 20 жилийн ойн дэлхийн аялан тоглолтоо Өмнөд Солонгосын Goyang цэнгэлдэх хүрээлэнгээс эхлүүлэхээр болжээ. Энэ талаар YG Entertainment албан ёсны Instagram хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Goyang цэнгэлдэх хүрээлэнд болох тоглолтууд 2026 оны наймдугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Ийнхүү BIGBANG 20 жилийн ойн аялан тоглолтынхоо эхлэлийг эх орондоо, Солонгосын фэнүүдтэйгээ хамт тэмдэглэхээр байна.
Тоглолтын тасалбарын үнэ суудлын ангиллаас хамаарч 154-275 мянган воны хооронд байх аж. Энэ нь ойролцоогоор 361-645 мянган төгрөгтэй тэнцэх үнэ юм.
BIGBANG-ийн 20 жилийн ойн дэлхийн аялан тоглолт нь олон жилийн турш хамтлагийг дэмжиж ирсэн фэнүүдийн хувьд онцгой үйл явдал болох төлөвтэй байна. Goyang цэнгэлдэх хүрээлэнд гурван өдөр дараалан болох энэхүү тоглолт нь зөвхөн аялан тоглолтын эхлэл бус, BIGBANG-ийн K-pop дахь түүхэн байр суурийг дахин батлах том тайз болох юм.
